Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Нарны аймгаас л олддог молекулыг шилээр бороо ордог гарагаас илрүүлжээ

Нарны аймгаас 64 гэрлийн жил зайд HD 189733b нэртэй гараг бий. Бархасбадь шиг хэмжээтэй тус гарагийн агаар мандал нь өндөр температурт байдаг тул шилээр бороо ордог гэж эрдэмтэд үздэг.

Тодруулбал HD 189733b нь Бархасбадиас 10 дахин том хэр нь нар болон сугар гарагийн зайнаас 13 дахин богино зайд эх одоо тойрон эргэдэг юм. Ийм учраас тус гарагийн агаар мандал нь 926 градус цельс хүрч халж, шил мэт цахиурын жижиг хэсгүүдээр бороо ордог байна.

Тэгвэл НАСА-гийн “James Webb” телескопоос ирсэн шинэ мэдээлэл тус гараг дээр зөвхөн нарны аймгаас л олддог молекулыг байгааг харуулжээ.

Эрдэмтэд HD 189733b гарагийн агаар мандлыг судлахдаа “James Webb-ийн ажиглалтыг ашиглаж устөрөгчийн сульфид илрүүлсэн байна. Устөрөгчийн сульфид нь өнгөгүй, өмхий үнэртэй нарны аймгаас өөр газар өмнө нь олдож байгаагүй хий юм.

Тэрхүү судалгааны ажлыг ахалж бичсэн Жонс Хопкинсийн их сургуулийн астрофизикч Гуанвэй Фү “Webb телескопын өндөр нарийвчлалтай хэт улаан туяаг ажиглах чадвар нь нарны аймгаас гаднах гараг дээр анх удаа устөрөгчийн сульфид илрүүлэх боломжийг гаргаж өглөө” гэжээ.

Энэ нээлт нь нарны аймгаас гаднах гарагууд хэрхэн үүсдэгийг ойлгоход тусална гэж Фү нэмж хэлсэн байна.

Устөрөгчийн сульфидаас гадна тэд ус, нүүрстөрөгчийн давхар исэл, нүүрстөрөгчийн дан исэл илрүүлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button