Нийгмийн

Д.Одбаярын үйлдлээс болж БНСУ дахь монголчуудаар тохуурхах болсон гэв

Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээс огцрохыг шаардан “Ялгаварлыг хариуцлагажуулъя нэгдэл”-ээс олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэд ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг Солонгост золиослогдон хэлмэгдээд байгаа 50 мянган монгол иргэн, тэдний ар гэрээс уучлалт гуйх, ҮХЦ-ийн гишүүний ажлаа өгөхийг шаардаж буйгаа илэрхийлсэн байна.

Тэд хэлэхдээ “Солонгос улсад манай улсын 50000 гаруй иргэд ажиллаж, амьдарч, сурч байгаа. Энэ олон мянган иргэдийг сурч хөгжих, амьдрах таатаай нөхцлийг бүрдүүлэхээр ажилладаг төрийн бус байгууллагууд байдаг. Тэдний нэг нь болох БНСУ дахь Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо гэж байдаг. Энэ холбооноос шаардах бичиг хүргүүлсэн. Уг шаардлагад Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярын асуудлаас болж

1. Монгол улсын иргэдийн визний хариу удааширсан

2. Монгол Улсын иргэд банкнаас карт авахад өдөрт нь гаргаж өгдөг байсан бол одоо 3-5 өдрийн дараа авдаг болсон

3. Ажиллаж, сурч боловсорч байгаа эмэгтэйчүүдэд монгол эмэгтэйчүүд хэр баргийн хүчирхийлэл, доромжлолыг тоодоггүй гэсэнд дарамтууд үзүүлдэг болсон. Энэ дарамтаас болж маш олон эмэгтэйчүүд ажлаасаа халагдсан тохиолдол гарсан.

4. Монгол Улсын нэр хүндийг унагааснаар монгол хүмүүстэй тоомжиргүй тохуурхаж хандах хандлага нэмэгдсэн.

5. Монгол Улс руу аялах солонгосын маш олон сайт байдаг. тэр сайтууд дээр хэрвээ та Монгол руу аялах гэж байгаа бол ямар нэг хүчирхийлэлд өртөхөд бэлэн байх ёстой гэсэн анхааруулгууд явж байна.

Энэ мэт таагүй зүйлс гарч байгаа нь Солонгост амьдарч байгаа Монголчуудыг маш хүнд байдалд оруулаад байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр таныг ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө энэ улсын ард түмнээс болон хувь хүний хувьд хариуцлага алдсан гэдгээрээ уучлал гуйхыг шаардаж байна. Мөн цэцийн гишүүний албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна. Түүнчлэн Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа бүх монгочуудаасаа уучлал гуйхыг шаардаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Би Монгол
Би Монгол
2019-12-05 15:10

Одбаярын буруугаас бишээ. Угаасаа Солонгосууд Монголчуудыг дээрэлхэж чадаж байгаагаа дэлхий нийтэд зарлаж байгаа юм. Учрыг нь мэдэхгүй мангарууд Солонгосуудын хаясан өгөөшийг үмхээд хоорондоо хэрэлдэж ноцолдох нь улам их боллоо. Ингэж Монголчуудыг хаг�##�ан бутаргах ажиллагааг Солонгосууд амжилттай хэрэгжүүллээ

Зочин
Зочин
2019-12-05 17:38

Огцоруулах нь зөв.Гэхдээ ингэж дарамт ирэх нь бүү хэл надаас лав асуусан нэг ч солонгос ч �##�га.

Зочин
Зочин
2019-12-05 18:54

Саяхан Австр�##�ид нэг монгол з�##�уу 7 давхраас унаж үхэх гэж байсан эмэгтэйг аварсан байсан. Хэрэв со д тийм тохиолдолд аварв�##� биед нь зөвшөөрөлгүй хүрсэн хэргээр эрүү үүсдэг гэнэ. Аливаа юм хэтэрхээрээ л тэнэг болох юмдаа

Irgen
Irgen
2019-12-05 18:55

Odbayr bol hamgiin es surthuungui uildel gargasan.Ulsiin mungeer ulsiin emnees ajillahaar yvahda sogtuu.bas huuhendeh sanaatai.Er n turiin ordond arhidalt ih bn gedeg unen uom bishuu.ҮХЦ ees bur z##luulah estoi.UiH gishuud hangaalj bga n ard tumnii durguitseliig hurgeed bn
Shuud ogtsroh.tdetsiin gishuun ch bh erhgui.

Зочин
Зочин
2019-12-11 13:44

Энд байгаа солонгосчуудаар нь та нар тохуурхаач. Дэлгүүрт нь битгий ор. Хоолны газарт нь битгий ор. Яааж харьцсан тэгж л хариу барь.

Холбоотой мэдээ

Back to top button