Нийгмийн
Б.Махбалыг баасан гарагт ШҮҮНЭ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 11:00 цагт хийхээр товложээ.
Б.Махбалд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Хэргийн тухай эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоосон байдаг.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүнийг зодож унагаад толгой дээр нь дэвхэрч эрүүг нь мулталдаг алуурчин гэл үү
Энэ алуурчиныг одоо болтол шүүхгүй элийгээ хийгээд байсан юм бэ нөгөө Элбэгдорж яаасан ирсэн үү Эрдэнэбилэг хаа явна Сайханбилэгийг олсон уу гэх мэт хариуцсан хүмүүс ажилаа чанартай хийл дээ.
Хүний амь бүрлэгсэн алуурчны үйлийн үр ч амар барагдахгүй дээ. Ийм л хог новшийг дарга даамал болгож өөгшүүлж байсан нам засаг, эрхтэн дархтан гэхээр өөрсдөө ямар юмс болох нь ойлгомжтой.
Юу болгох гээд шүүхгүй бнаа. Хүний амь хороосон нь нотлогдоо биз дээ