Нийгмийн

Б.Хурц, Г.Эрдэнэбат нар Улсын Дээд шүүхэд ханджээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс энэ оны наймдугаар сарын 19-нд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж гомдол гаргасныг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан юм. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргаад байсан юм.

Тэгвэл эрүүдэн шүүсэн хэргээр яллагдагчаар татагдсан Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд хандсан ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-12-04 20:35

Монгол улс төртэй вм бол энэ нэг асуудлыг нэг тийш нь болгоосой?!

Холбоотой мэдээ

Back to top button