УЛС ТӨР

ЧУУЛГАН: УДШ-ийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томилохыг дэмжлээ

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

О.Баасанхүү: Б.Амарбаясгалан гэдэг хүнээр би хичээл заалгаж байсан. Миний багш. Мэдлэгийн хувьд гологдохгүй. Харин туршлагын хувьд сайн мэдэхгүй юм. Цаг хугацаа таныг харуулна, амжилт хүсье. Юу ч таны дарга, найз биш шүү.

Х.Нямбаатар: Би 2018 онд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж байх үеэрээ шүүх засаглал авлигалд өртсөн тухай асуудлыг хөндөж ярьсан. Миний энэ нь яриаа нэлээд газар авч, би шүгэл үлээсэн.Тэгэхэд зөвхөн ганцхан хэрэг дээр 17 шүүгчийн бүрэн эрх түдгэлзээд байгаа. Иргэний маргаануудыг эцэслэн шийдэхгүй нь төр зарчимдаа хүрч чадахгүй байна. Тиймээс УДШ-ийг нэн яаралтай бүрэлдэхүүнтэй болгох хэрэгтэй. 

Л.Мөнхбаатар: Шүүхийн тухай багц хуулиуд батлагдсан. Өнөөдрийн байдлаар шүүхэд итгэх иргэдийн итгэл хамгийн чухал. Шүүхэд итгэх итгэл 80 хувьд хүрч байж шударга шүүхийн асуудал яригдана. Б.Амарбаясгалан эрүүгийн эрх зүйн чиглэлээр 20 гаруй жил судалгаа хийсэн, 20 гаруй жил өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан онол болон пракитикийн туршлагатай хүнийх нь хувьд дэмжиж байна. Иргэдийн итгэл хүлээсэн шүүхийг бий болгох ажилд манлайлан ажиллах байх гэж бодож байна.

Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилохыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ.

Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button