НИЙГЭМ

Х.Амгаланбаатар: НДШ нэмэхийг зогсоохгүй бол бүх салбарт ажил хаялт зарлана

Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 2018 оноос хойш тасралтгүй өссөөр таван хувьд хүрээд байгаа. Ирэх оноос хоёр хувиар нэмэх хуулийн төсөл баталсан. Үүнд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж буй.

Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын байр суурийг сонирхоход “Монгол Улсын Засгийн газар 2017 оны гуравдугаар сараас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх тохиролцоог хийсэн. МҮЭХ зарим төрлийн татварыг нэмэхийг дэмжсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь бүх салбарт нөлөөтэй, цалин нэмэх эх үүсвэрийг хязгаарладаг хүчин зүйл. Тиймээс бид хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ мэдэгдсэн. НДШ-ийг ирэх онд хоёр хувиар нэмэх улсын төсөв батлагдсантай холбогдуулж Ерөнхийлөгчид хандан, хориг тавихыг хүссэн. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны улсын төсөвт өчигдөр хэсэгчлэн хориг тавилаа. Энэ асуудал УИХ-аар эцэслэн шийдэгдэнэ. Ард түмнээ төлөөлж яваа УИХ-ын гишүүд энэ асуудалд хариуцлагатай хандах ёстой. Хэрвээ энэ асуудлыг нааштай шийдэхгүй МҮЭХ хөдөлмөрийн хамтын маргааныг улс даяар эхлүүлнэ. Хөдөлмөрийн хамтын маргаан бол улс даяар ажил хаялт зарлах. Иргэдээ ийм хүнд байдалд оруулахгүй байх гэж найдаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Oogii
Oogii
2019-12-05 13:22

Зов. Маргааш ажил хаяахад бэлэн бна. Дуугуй байх тусам а.х а.н даварч бна.

Oogii
Oogii
2019-12-05 13:23

Зов. Маргааш ажил хаяахад бэлэн бна. Дуугуй байх тусам а.х а.н даварч бна.би хэзээ ийм юм бичсэн юм.

Би Монгол
Би Монгол
2019-12-05 15:04

Хий жагсаад яах юм бэ. Тоохгүй шүү дээ. Амг�##�анбаатараа хамтраад бослого гаргаж наад луйварчдаас чинь с�##�ах уу. Чи ч айгаад ард нь хоцрох байх даа

Холбоотой мэдээ

Back to top button