Нийгэм мэдээ

Бүртгэлийн мэдээллийг сарын өмнө илгээсэн ч тоогоогүй Э.Мөнх-Очирын холбоо өнгөрсөн хойно нь МҮОХ-г буруутгажээ

“Парис-2024” олимпод манай улсаас 33 тамирчин өрсөлдөнө.

Харин буудлагын спортод гурван тамирчин оролцох нь О.Есүгэн, Н.Баяраа, Э.Даваахүү нар юм. Тэгвэл, О.Есүгэн, Н.Баяраа нарын өрсөлдөх ангилал бүртгэлийн асуудлаас болж дутжээ.

Өөрөөр хэлбэл, тэднийг 50 метрийн зайнаас буудах ганц ангилалд л Олон улсын олимпын хороо бүртгэсэн байна. Гэвч 10 метрийн зайнд өрсөлдөх ч боломж байсан аж.

Тодруулбал, буудлагын спортод ДАШТ-ий нэг, хоёрдугаар байр эзэлсэн бол, эсвэл тухайн төрөлд нэг улсаас нэг тамирчин эрх авсан бол нэмэлт ангилалд өрсөлдөх боломжтой байдаг юм байна.

О.Есүгэний хувьд эмэгтэй төрөлд улсаа төлөөлөн ганцаар оролцох тул дээрхийн дагуу, нэмэлт ангилалд хүч сорих боломжтой.

Харин одоогоор О.Есүгэн болон Н.Баяраа нарыг ганцхан 50 метрт бүртгээд байгаа тул тамирчид Монголын Үндэсний Олимпын хороонд гомдолтой байна.

Монголын буудлагын спортын холбоонд бүртгэсэн ангиллын талаар 2024.06.10-нд мэдэгджээ

Тэгвэл, МҮОХ-ны хувьд Монголын буудлын спортын холбооноос ирүүлсэн материалын дагуу л бүртгүүлсэн гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Спортын төрөл, төрлийг хариуцсан мэргэжлийн холбоод нь тамирчдынхаа оролцох ангиллын мэдээллийг бэлтгэн, МҮОХ-нд хүргүүлдэг. Харин МҮОХ ирсэн материалуудыг нэгтгэж, эрх зүйн статустай байгууллагын хувиар Олон улсын олимпын хороо руу мэдүүлэг илгээх, бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

Энэ дагуу, Монголын буудлагын спортын холбооноос бэлтгэсэн материалаар мэдүүлгээ зургадугаар сарын эхээр явуулжээ. Хариу болгож, Олон улсын олимпын хорооноос "Танай тамирчдыг эдгээр төрөлд бүртгэлээ" хэмээсэн и-мейлийг МҮОХ болон Монголын буудлагын спортын холбоонд 2024.06.10-нд илгээжээ.

Энэ и-мейлийг буудлагын холбоо тухайн үед нь шалгасан бол, мэдүүлгийг засаж өөрчлөх, нэмэлт төрөлд бүртгүүлэх нэг сарын хугацаа байсан байна. Гэвч Үндэсний их баяр наадмын өдрүүдэд л ямар төрөлд бүртгүүлснээ мэджээ. Улмаар МҮОХ-нд хандаж, МҮОХ ч тэр дагуу олон улсдаа нэмэлт мэдүүлэг илгээх хүсэлт тавихад хугацаа дууссан талаар мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, яг чиг үүргийн хувьд МҮОХ холбоод бүрээс ирсэн материалыг өөрсдөө нягталж, нэмэлт төрөлд оролцох боломж байхад нь дутуу бэлтгэсэн эсэхийг тулгахгүй. Энэ үүрэг холбоодод нь бий.

Боксын холбоонд ч ийм асуудал үүссэн буюу МҮОХ руу дутуу материал бэлтгэж хүргүүлснээс үүдэж эрэгтэй тамирчид оролцох боломжгүй болоод байгаа юм.

Энэ үүднээс нь харвал Монголын буудлагын спортын холбооны хариуцлагагүй алдаа гэж харагдана.

Тус холбоог Э.Мөнх-Очир 2022 оноос хойш тэргүүлж байна. Тэрбээр МҮОХ-ны Ерөнхийлөгчид тогтмол нэрээ дэвшүүлдэг. Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн өмнө “хор найруулж”, гэнэт “амь” ордог гэж спортын хүрээнийхэн түүнийг шүүмжилдэг нь нууц биш юм.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
баячууд төрийн ажилд бүү оролц
баячууд төрийн ажилд бүү оролц

ТА нар байгаагүй бол асуудал гарахгүй байлаа. БАЯЧУУД өөрсдийн мөнгөөрөө дуртай зүшйлээ хийгээд яваач. ТА нар гай болж байна шүү

Зочин
Зочин

Олимп хариуцсан сайдтай. Ккк. Сахил хүртээд шал дордов

Asa
Asa

Тэрбумтны бузар хүүхэд Монголчуудын боломжийг алдагдуулаад одоо араас нь бузар захиалгат өгүүллүүд гаргаад арггүй бузар тэрбумтний бузар хүү юмаа.

Зочин
Зочин

Одоо бүгдээрээ огцор доо зайлаад өг

Зочин
Зочин

Бүр сайд хариуцдаг салбар биз дээ

Зочин
Зочин

Өөр заза энэ нөхөр холбооны дарга юм уу. Мөнхочир
Жинхэнэ хорлол

Монгол улсын Иргэн
Монгол улсын Иргэн

Ажлаа мэдэхгүй чадахгүй сэтгэлгүй юмнууд зайлмаар . Хүний, хүүхдийн хүч хөдөлмөрийг зүгээр л боомилж байна малнууд

Зочин
Зочин

Энэ Мөнхочир гэж новш заавал нэг сэтэртэй явах ёстой юмуу Монгол улс үхэн үхтэл нь дарга даргын ажил өгөх өртэй албатай биш юм байгаа биздээ Үнэн явуургүй хогийн новш ажлаа хийж чадахгүй байж бас юу гэнээ ОХороог удирдах санаатай Хорчин гэнүү тэгнээ тэр явуургүй амьтан больж үз албан ажлаас нь чөлөөлж явуул бүү даваруул.хариуцлага алдсан байна

Бодит байдал
Бодит байдал

Тухайн холбоо ,бас тамирчид ниргэсэн хойно нь хашхирах бус өөрсдийнхөө төлөө холбоогоо шахаж шаардах ёстой.Угтаа бол спортын Улсын хороотой улс ,манайх

Бодит үнэн
Бодит үнэн

Олимпийн хорооныхон алдаагаа хаацайлахын тулд олоо бүр ийм зохиол бичдэг болоо шив дээ!!! 1964 оноос хойш үе үеийн ажилтнууд нь үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Буудлагынхан нэгээс илүү хэд хэдэн төрөл зайн оролцдогийг захын нохой ч мэднэ. Одоо ингэж арьсаа хамгаалахаа болио! Ард түмэн тэнэг биш шүү!!

Зочин
Зочин

Мөнх-Очир бол ямар ч хариуцлагагүй, архичин новш. Хаа явсан газраа ажил унагааж байдаг.

Зочин
Зочин

Энэбишийн Мөнхочир ажилаа өгөөд Баттүшигтэйгээ зайл

Иргэн
Иргэн

Аль аль нь үүрэг рольгүй малан бомбоонуудын цуглуулга. Тамирчин завхөн амжилт,бэлтгэлдээ анхаарч мэргэжлийн холбоо, олимдийн хороо нь бусад боломжуудыг нь бүрдүүлж өгөх ёстой баймаар бн.

зочинцог
зочинцог

бузар үр могойн хийсэн ажил

Иргэн
Иргэн

Улс төрчдийн увайгүй бацаанууд хэзээ зайлж өгөхийг харах л үлдлээ

Зочин
Зочин

Өө хөөрхий, энэ үл бүтэх этгээд буудлагын холбоог тэргүүлдэг юм байна ш дээ. Тэгвэл мэдээж энэ холбооны ажил яаж өөдтэй байхав дээ.

Зочин
Зочин

Хариуцлага гэж алгаа 4 жилд ганц удаа болдог тэмцээн хүн болгон ордог ч юм биш 4 жилийн хөдөлмөр хөлс хүчээ үзэх байтал энэ хэдэн эргүү балайнуудаас болоод хайран хугацаа хүч хөдөлмөр ёстой новшнууд юмаа

Зочин
Зочин

Анкет бүрэн бөглөөд явуулчих чадвар, мэдлэг муу юм бна. Дээр нь хариуцлага алга.

Холбоотой мэдээ

Back to top button