УЛС ТӨР

Л.Болд: Монголын хэвлэл эрх чөлөөг олж авсан, гэхдээ чөлөөт хэвлэл үгүйрсэн

Чуулгын хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Л.Болдоос дараах тодруулгыг авлаа.

ТЭРБЭЭР:

“Ардчилсан хувьсгал ялсан 30 жилийн ойн өдөр эргээд харахад Монголд хэвлэлийн эрх чөлөөг олж авсан ч чөлөөт хэвлэл байхгүй болсон үр дүнтэй байна. Үүний цаана сэтгүүлч гэж мэргэжил, сэтгүүлзүйн авьяас чадвар хэнд ч хэрэггүй болчихсон. Бүх юм эзэнтэй, бүх зүйл захиалгатай, дуулгавартай, удирдлагатай болчихсон. Үүнийг өөрчлөх эхний алхмыг өнөөдөр бид хийнэ гэж найдаж байна. Хийж чадахгүй бол бид үргэлжлүүлээд тэмцэх хэрэгтэй.

Нэг сэтгүүлч өөрийн авьяас, эрх чөлөөгөөрөө нэг том компанитай тэнцэхүйц явж чаддаг байх ёстой. Гэтэл өнөөдөр Монголд ийм ямар ч нөхцөл байхгүй. Энэ бол чөтгөрийн тойрог. Нэг талдаа сэтгүүлчдийн асуудал мэт боловч нөгөө талдаа Монголын ард түмний бүрэн эрхэт улсын иргэн байх, хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх хамгийн том асуудал үүний цаана хөндөгдөж байгаа юм. Үүний төлөө хамтдаа нэгдэж тэмцэнэ ээ” гэлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button