Нийгэм мэдээ
Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Чинбатыг томиллоо

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, парламентын гишүүнээ сонгогдон ажиллаж байна.
Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Чинбатыг томилжээ. Мөн О.Амгаланбаатарыг Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.
Энэ ялдамд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн засаг даргын орлогч Г.Чинбатад Ерөнхий сайд үүрэг болгожээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чээгий дээ амжилт
Ха ха яаж яваад гараад ирэв.