Нийгмийн

11 настай хүүхдүүд цанын бааз руу явахын тулд машин хулгайлсан гэж мэдүүлжээ

Тээврийн цагдаагийн албаныхан өчигдөр  авто машин хулгайлан, жолоодож явсан 11-15 насны таван хүүхдийг илрүүлсэн. Тус газраас мэдээлснээр хүүхдүүд гудманд асаалттай байсан машинийг хулгайлан, Баянхошуунаас багшийн дээд хүртэл өөрсдөө жолоодон хөдөлгөөнд оролцжээ.

Хүүхдүүд уг үйлдлийнхээ талаар “Найзуудтайгаа хамт PC тоглож байгаад гарч ирэхэд гудамжинд нэг машин асаалттай, эзэнгүй байсан. Бид  цанын бааз явах гээд шууд унаад явсан. Аав дэлгүүр явахдаа машинаа бариулж явдаг байсан учраас машин барьж сурсан"  гэж хариулсан байна.

Өмнө нь эдгээр хүүхдүүдийн гурав нь машинд түлхүүр тааруулан, хулгайлах үйлдэл хийж байсан талаар Цагдаагийн албаныхон тодотгожээ.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button