Монгол дахь Туркийн ЭСЯ-ны газрыг 80 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Турк Улс(БНТУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам(ЭСЯ)-нд одоогийн байрлаж буй газрыг нь 80 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гардуулсан юм.


Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн А/470 тоот захирамжийг үндэслэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө хаягт одоогийн ЭСЯ-ны байр байрлах 4,092 ам метр газрыг БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд 80 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гардуулж байна. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйд талархаж байна” хэмээв.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Ташрамд дурдахад Улаанбаатар хот нь БНТУ-ын Анкара болон Газиентип хоттой Ах дүү, Истанбул хоттой найрамдалт харилцаатай билээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
80 н жил ч гх шиг,тэнэгтээрэй!Чи битгий хэл үр чинь ч үгүй бж мэднэ!!
Yanaa unenuu
Europiin uls oron turkuudiig yay gej baihad ?? Puuh
Харилцан адил байх зарчмыг баримтлан Турк улсын нийслэл Анкара хотод байгаа Монгол Улсын ЭСЯ-нд мөн ийм хэмжээний газрыг мөн өдий хугацаагаар эзэмшихээр ажиллах хэрэгтэй, үүнийг Гадаад харилцааны яам анхааралдаа аваарай.