Нийгэм мэдээ
Дараах байршилд ирэх даваа гарагаас халуун ус хязгаарлана

Нийслэлийн дулааны шугамын засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
"УБДС" ТӨХК-аас мэдээлснээр ирэх Даваа гараг буюу долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд 14 хоног дараах байршлуудад халуун ус хязгаарласнаар энэ зуны дулааны шугамын засварын ажил дуусах юм байна.
- Солонгос улсын ЭСЯам
- Жаргалан, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид
- Дүнжингарав хороолол
- Маршал таун хотхон
- Ривер гарден хороолол
- Их тэнгэр цогцолбор
- Олимп, Баян Монгол хорооллоос 13 дугаар хороолол орчим
- Нарантуул захаас Баянзүрх дүүрэг
- Цэргийн эмнэлэг
- Баганат өргөө хороолол
- ХСИС орчмын хэрэглэгчид
- Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
- АШУИС-ийн шинэ байр
- Амгалан орчмын хэрэглэгчид
Халуун ус хангамжтай холбоотой санал хүсэлтээ 7004-7005 дугаарын утсаар лавлах боломжтойг мэдээллээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.