Нийгэм мэдээ

Аянга бууж, нэг хүн нас барлаа

Увс, Ховд, Завхан аймгийн хэмжээнд өчигдөр /2024.07.31/ аянга буусан таван тохиолдол бүртгэгджээ.

Тэдний нэг тохиолдолд хүн өртөж, нас барсан байна. Тодруулбал, Увс аймагт айлын гэр дээр аянга бууж, нэг иргэн амь ансаа алджээ.

Нийт таван тохиолдлын хүрээнд 31 бод, 30 бог мал хорогдсон байна.

Ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орохыг Цаг уурын байгууллагаас анхааруулж буй.

Иймд малчид, ард иргэд мөндөр, аянга цахилгаан, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гэртээ сууж байгаад аянганд цохиулахад яаж сэрэмжтэй байх вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tsahilgaan yysgeryyd salgana. Utsav tseneglej baiwal Salgana. Duudlaga Ali boloh horih.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин тийн????

Зочин
Зочин

Ховд аймагт нэг айлд л 300 гаруй м�##�аа �##�дсандаа худлаа мэдээлэл байна шүү нягтлаарай

Холбоотой мэдээ

Back to top button