УЛС ТӨР

Б.Бат-Эрдэнэ: Эмч нарын хандлага, харилцаа үнэхээр муу байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төслийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Миний сонгогдсон Бор өндөрийн тойрог эрүүл мэндийн салбарын хувьд туйлын хүнд. Парк шинэчлэлийн асуудлаар  унаа хөсөг, эрүүл мэндийн байр оруулж ирэх шаардлагатай гэж яригдаж байсан ч чимээгүй л байна. Мөн 6, 7 мянган хүн амтай Өмнөдэлгэр суманд шинэ эрүүл мэндийн төв барих шаардлагатай байна.

Эмч нарын хандлага, харилцаа үнэхээр муу байна. Эмнэлэгт өвдөөд үзүүлж байгаа өвчтөнтэй нэг эмч ёс зүйгүй авирлаж, муухай харьцаж байгаад би харсан. Тухайн эмчийн нэр усыг аваад удирдлагад нь дамжуулсан ч, өнөөдөр хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй усанд хаясан чулуу шиг л замхарсан.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Б.Бат-Эрдэнэ гишүүн чухал асуудал хөндөж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт тавин мянга гаруй хүн ажиллаж байна.  Нэг үхрийн эвэр  доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Бүхэлдээ эрүүл мэндийн салбар хэрхэн зүтгэдгийг би сайн мэднэ. Гэхдээ асуудлууд бий. Боловсон хүчинд бодлогын түвшинд анхаарах нь зөв. Үүнийг боловсролын яам мэдэх асуудал. Ер нь боловсон хүчин сургалтын асуудлыг эрүүл мэндийн салбарт нь шилжүүлж байж үр дүн гаргана гэж бодож байна. 10 сая төгрөгийн мэс засал хийлгэлээ гэхэд 2.5 төгрөгийг өөрөө гаргаад үлдсэн мөнгийг эрүүл мэндийн сангаас гаргаж болно. Эрүүл мэндийн салбар сум дээр тогтвортой ажиллахад цалингийн нэмэгдэл өгөхөд хичээж байна. сувилагчийн цалин эмч нарын цалинг 20-47 хувиар нэмэгдүүлсэн. 2020 онд дахин нэмэгдүүлнэ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг сайжруулахадхөнгөлөлтэй зээл, туслалцаа авах шаардлага бий. Одоогоос хэдэн жилийн өмнө Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт MRI аппрат хөнгөлөлтэй зээлээр олгогдож байсан. Гэтэл өөрийн үнээсээ хэд дахин өндөр үнээр шахагдсан байсан. Тиймээс хөнгөлөттэй зээл болгоныг “за” гээд зөвшөөрөлгүй эргэж харах ёстой гэж бодож байна. Лоббитой гишүүд, тэдний хамаарал бүхий компаниуд шахаанд оролцох тохиолдол ч бий. Энд тэндэхийн зээл тусламжийг сайн судалж бодох цаг нь болсон. Тэгэхгүй бол бид хөнгөлөлтэй зээл нэрийдлээр үр хойчдоо өр үлдээсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-06 14:49

Ккк тэгээд УИХ гишууд ёс зүйтэй юу? Та нар шиг хулгайч офшорчин хар тхмхины маф бузар булай байсанаас арай л дээр байгаа шүү. Хар хэрээнүүдэн. Ордонд нь хүртэл хүн амиа �##�дсан диполматууд нь хар тамхи найма�##�цсан УИХ ГИШУУД нь ордонд архи тамхи хэрэглэж согтуурсан . Муу муухай бүхэн шүгэлсэн амитад байж бас хэдэн эмч нараараа оролдоноо. Монгол эмч дэлхийд үнэлэгдэж байхад та нар олон улсад монголын нэрийг хараар будаж дууслаа.

Зочин
Зочин
2019-12-06 18:01
Reply to  Зочин

Tiim sh dee buhchuud bur aimaar

Зочин
Зочин
2019-12-06 19:00

Харин ёстой бөхчүүд чинь хүмүүжилгүй, ухамсаргүй, ёс зүйгүй хүмүүс ш дээ, яасан гэж, юу бүтээсэн гэж тэдэнд байр, машин, сая саяар нь мөнгө өгөөд байдгийг ойлгохгүй юм. Хүч чадлаа рекэт хийхэд л ашигладаг биз дээ

Emch
Emch
2019-12-07 09:19

UIH zarim gishuud emch huntei tednii ar gertei 7honog amdraad uz tegeed boloo oor yum heleed yu gehevv...
Tsag avaagui baij 16.50 tsagt ircheed /ajil 16.20s tarna/ emchee geed zogsoj bui hunee orhin yavj uzeegui, getel nuguu tald 17.00tsagaas hiceelees tarah huuhed n gadaa 1tsag huleej baigaa jishee emchiin amdrald bolj bgaa naad zahiin asuudal shuude
Tomchiud geltgui eniig jiriin irged ch sain oilgoosoi

Bagaa
Bagaa
2019-12-13 17:01
Reply to  Emch

Suvlagch bgui bgaa stalin baga bn bugd hiih durgui bnaa

Нутгийн ард
Нутгийн ард
2019-12-07 16:48

Би зах хязгаарын нэг суманд, хуучин эмнэлэг нь сайнаараа байхад, дахиад 3-н давхар эмнэлэг барьж байх үед нь очиж байсан. Тэр үед ардуудынх нь дунд, Барилгаасаа болж ч эмнэлгийн ажил муудаагүй байхаа, дотрох хүмүүсийнх нь зан байд�##�, мэдлэг чадвар засраагүй цагт мянган сайхан барилга байгаад ч яах вэ дээ! гэсэн яриаг нь нилээн сонсож байсан шүү!
Ардууд бол чин үнэнийг л ярьдаг хүмүүс дээ!

handaa
handaa
2019-12-11 09:24

awarga mash zuw hellee

..,
..,
2019-12-13 20:10

Солиорох юмаа олж ядах юм, хогийн луйварчин чинь. Эх нялхсын тасгийн эмч нартай нэг өдөр хамт ажлаад үз. Чам шиг хөрөнгөө яаж нэмэх вэ гээд шан�##�аад сууж байна уу үгүй юу? очиж хар.

Холбоотой мэдээ

Back to top button