УЛС ТӨР

Ж.Батзандан: Сэтгэцийн өөрчлөлтэй хүнийг сонгуульд оруулахгүй байх заалт орж иржээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Сонгуулийн хууль энэ онд батлагдахаар давчуу орж ирж байна.хамгийн анхаарал татахуйц зүйл нь 2016 оны сонгуулиар гарч байсан маргааныг цэгцлэхэд хэд  хэдэн асуудал байна. Сонгуулийн тогтолцооны асуудал анхаарал татаж байна. гишүүдийн нийт хандлагыг хараад байхад холимог гэх хандлагыг дэмжих хүн цөөхөн. 26 мандатын хуваарилалт ардчилсан зарчмыг зөрчиж байна. 26 мандат байгаа бол 26 хүртэлх хүний нэрийг дэвшүүлэх ёстой байтал нэг хүн дугуйл гэдэг нь ямар учиртай юм. Хоёрдугаарт 26 хүртэлх хүний нэрийг дугуйлахад хэр хэмжээний хугацаа зарцуулах уу техникийн ямар боломж байгаа юм. Шилжилт хөдөлгөөний асуудлыг хэрхэн шийдэх вэ. Нэг тойрог 2 мандаттай бол хоёр хүртэлх хүнийг сонгох болохоос 26 хүнээс нэг хүнийг сонго гэдэг нь хүчиндэлт. Ингэж болохгүй .Улайн цайм луйвар хийж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн: Тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгөх асуудлыг 26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэх юм байна. өмнөх бүх сонгуулиуд нэг саналын хуудсаар өгдөг байсан бол одоо дөрвөн саналын хуудас хэвлэгдэх юм байна. тиймээс 900 гаруй хүнээс 26 хүнийг сонгоно гэдэг цаг хугацаа, техникийн хүчин чадал байхгүй. 910 хүн  дотроос 26 хүнийг тэмдэглэнэ гэдэг цаг хугацааны хувьд нэг өдөрт багтахгүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сэтгэцийн өөрчлөлтэй хүнийг сонгуульд оруулахгүй байх заалт орж ирж байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө Н.Энхбаярыг сэтгэцийн өөрчлөлтэй гэж үзэж байсан. Эрх баригч МАН хүсвэл хэнийг ч сэтгэцийн өөрчлөлтэй болгож болох юм байна гэж харагдаж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Сонгуулийн хууль маш чухал. Улс даяар нэр дэвших 260 хмүнээс зөвхөн нэг хүнийг дэмжинэ гэдэг саналыг дэмжихгүй байна. Жагсаалтаар ордог, намын нэрийн ард нуугддаг тогтолцоог одоо жинхэнэ эсэргүүцэж цаг болсон.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Манай улс сонгуулийн тогтолцооноосоо шалтгаалаад сонгуулийг өндөр өртөгтэй явуулдаг. Англи, Сингапурт нэг сонгогчид нэг ам.доллар зарцуулдаг. Тоглоомын дүрэм нь ойлгомжтой байдаг. Бидний өргөн барьсан хуулийн төслөөр сонгуулийн өндөр зардлыг багасгах, хэн илүү мөнгөтэй нь биш нэг гараанаас өрсөлдөх боломжийг олгохыг зорьсон. Сурталчилгааны самбарын тухайд бүх нэр дэвшигчийн самбар адил хэмжээтэй, нэг газарт байрлахыг заасан. Хэдийгээр нэг телевиз 60 минутаас хэтрэхгүй, нэг нэр дэвшигч 15 минутаас хэтрэхгүй гэж зааж байгаа ч тухайн телевизийн нийт агуулгад хугацааг нь тооцож байгаа.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг Засгийн газраас оруулсан. Нэр дэвшигч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолтоо хавсаргана” гэж нэмж тайлбарлав.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хха
хха
2019-12-06 14:13

Ашгүй өөрсдийнгөө хориглох хууль бат�##�ж

өвгөн
өвгөн
2019-12-06 23:20

Та нар өөрсдөө бүгд сэтгэциин өвчтэй бздээ. Ямарч чадваргүй юм бж ичихгүйл үзээд бгаа улс шүү. Бүгд их, бага асууд�##�тай..тэгээд бие биенээ хамга�##�на. Хурдан нүднээс д�##�д орж, �######�аач та нар...

Зочин
Зочин
2019-12-07 09:06

Их хур�##�д эрүүл хүн бараг байхгүй байгаа нь Монголчууд цус ойртсонтой холбоотой байх. Хэр баргийн юмыг хүний оюун ухаанаараа биш амьд амьтны зөнгөөр хардаг болсон.

Zochin
Zochin
2019-12-07 09:33

Za bolijdee chih amrahnee

Зочин
Зочин
2019-12-07 09:33

Za bolijdee chih amrahnee

Холбоотой мэдээ

Back to top button