Нийгмийн

Хятад иргэдээс хураасан компьютеруудыг тусгай “хамгаалалттай” газарт хадгалжээ

Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий таван зочид буудлаас цахим луйвар үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулсан билээ. Улмаар манай улсаас албадан гаргаж Нанжин хотод хорьж шалгаж буй.

Тэдгээр олон тооны Хятад иргэдээс өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан авсан.

БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валютыг хууль бусаар нэвтрүүлэн, цахим бүлэглэлийн үйл ажиллагааг явуулсан хэмээгдээд буй. Тодруулбал, шалгалтын явцад дээрх иргэд нь олон тооны гар утас, компьютероор цахимаар мөрийтэй тоглоом тоглодог байжээ. Нэг хүн 3-5 төхөөрөмжөөр нэвтэрч тус тоглоомд оролцож буй иргэдийн бооцооны мөнгийг авч байсан нь тогтоогдсон гэх.

Тэгвэл тэднээс хураан авсан их хэмжээний компьютер, гар утсыг  өндөр хамгаалалт бүхий газарт тусгайлан байршуулсан байна. Хураан авснаас хойш ямар нэгэн байдлаар хэрэглээгүй аж.

Түүнчлэн Хятад Улсаас шинжээчдийн баг ирчихсэн ажиллаж байгаа бол манайхаас ажлын хэсэг томилогдон хамтарч ажиллаж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-12-07 21:01

Сайн харж хамга�##�ахгүй бол нөгөө17.н чингэлэг спирт ус болдог шиг гэнэт �##�га болж хулхиар солигдсон байх ви дээ наадах чинь нэг л том нөлөө бүхий луйварчин ард нь байж л байгаа даа

Холбоотой мэдээ

Back to top button