ОРОН НУТАГ

Мал тооллого орон даяар эхэллээ

Өнөөдөр /2019.12.07/ орон даяар мал тооллого эхэллээ. Монгол Улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны хооронд улс орон даяар малын тооллого зохион байгуулдаг уламжлалтай.  Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана.

Өнгөрсөн 2018 онд манай улсад 66.5 сая толгой мал тоологдож, өмнөх оноосоо 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээлж байв. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Т.САНТ

Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
Back to top button