Нийгмийн

Өнөөдөр Богд Зонховын 600 жилийн ойг тэмдэглэнэ

II Ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг энэ жил дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсад Гандантэгчэнлин хийдээс гадна хүрээ хийдүүд, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн, Тэргүүн лам нарын зөвлөл хамтран Богд Зонховын 600 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 7,8-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус арга хэмжээнд ОХУ-ын Буриад, Тува, Халимаг болон Алтай хязгаарын монголчууд, Хөх нуурын монголчууд, Шинжаан гээд бүхий л монгол туургатнууд оролцоно. Энэ  сарын 7-ны өдөр Тэргүүн их Хамба ламтан нийт монголчуудад Аврал од болохын хөтөлбөр, Бурхны шашинтай хүн байх болон Богд ламын намтрыг бүтэн өдрийн турш тайлбарлан таниулж, Мэгзэмийн лүн хүртээнэ. Түүнчлэн энэ өдөр 17:00 цагаас эхлэн Гандантэгчэнлин хийдэд цугласан лам, хуврагууд нийт монголчуудын сайн сайхны төлөө болон даян дэлхийн энх амгалангийн төлөө шөнөжин хурж хонох аж. Харин 8-ний өдрийн 09:00 цагт Батцагаан дуганд Гандантэгчэнлин хийдийн II ялгуусан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойн нээлтийн ёслол эхэлнэ. Хоёр өдрийн бүх арга хэмжээ нь үнэ төлбөргүй, нээлттэй болно.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2019-12-07 12:56

gal aldvaa nuhud mini

Холбоотой мэдээ

Back to top button