ФОТО: Татварын нэмэгдлүүдийг эсэргүүцэн АВТОМАШИНТАЙ жагсаж байна
Өнөөдөр /2019.12.09/ машинтай жагсагчид НИТХ-аас гаргаад буй авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэн Сүхбаатарын талбай тойрон эсэргүүцэж байна. Ингэхдээ тэд авто зам дээр удаан хугацаанд зогсолт хийж, дуут дохиогоо хангинуулснаас авто замын ачаалал ихсэж, хотын төвийн түгжрэл нэмэгдээд байгаа юм.
Тэд нийгмийн даатгалын сангаас дутсан хөрөнгийг ард иргэдээс татвар нэмэх байдлаар бус шударга бусаар хөрөнгөжсөн зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох замаар нөхөхийг шаардаж байна.
Тухайлбал,
-НӨАТ-ыг иргэдэд 100 хувь буцаан олгох,
-Нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувь болгох хуулийг яаралтай засах,
-Бүх төрлийн зээлийн хүүг бууруулах,
-Шатахууны үнийг дэлхийн жишигт хүргэж бууруулах,
-Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх шийдвэрээ цуцлах зэрэг үндсэн асуудлуудыг шаардан, уг шаардах бичгийг Нийслэлийн удирдлагуудыг өөрсдөө гарч ирж авахыг шаардаж буй юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.