21 хятад иргэн хоригдон, шалгагдаж байна

Олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрснийг нь тогтоож, Монгол Улсаас албадан гаргах ажиллагааг арваннэгдүгээр сарын хоёрны өдөр зохион байгуулсан юм.
Ингэхдээ Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий таван зочид буудлаас цахим луйвар үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулсан билээ.
Улмаар 759 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг буцаасан. Одоо тус улсын БНХАУ-ын Наньжин хотын шоронд эрүүгийн хэрэг үүсгэн түр хориод байгаа юм.
Харин дээрх иргэдийн хууль бус ажиллагааг зохион байгуулсан гэгдэх БНХАУ-ын 21 иргэн, Монгол Улсын хоёр иргэнд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа аж.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.