УЛС ТӨР

ЗАСГИЙН ГАЗАР: Авто замын татварыг нэмэгдүүлэх асуудлыг эргэж харах ёстой

Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн удирдлагууд нийслэлийн 2020 оны төсвийг баталсан. Ингэхдээ авто зам ашигласны төлбөрийг та дахин нэмэгдүүлэх шийдвэрийг тусгасан билээ. Эл асуудлын иргэд эсэргүүцэн өнөөдөр /2019.12.09/ машинтай жагсаал зохион байгуулж буй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцсэн байна.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллэхдээ, “Ерөнхий сайдын хувьд өнгөрөгч долоо хоногт ОХУ-д айлчлал хийгээд ирсэн. Өнөөдөр хотын дарга С.Амарсайханыг дуудаж уулзан, үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн асуудлыг эргэж харах ёстой гэсэн байр суурийг Ерөнхий сайд илэрхийллээ. Улмаар НИТХ-аар дахин оруулж хэлэлцэхийг үүрэгдлээ. Нийслэлд 536 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцдог. 500 мянган жолоочийн халаастай холбогдож байгаа энэ асуудал цаашлаад 1,5 сая иргэний өрхийн орлоготой холбогдох учир олон нийтийн саналыг тусгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм” хэмээн мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button