НИЙГЭМ
ХБНГУ-д хар тамхи зөөвөрлөсөн хэргээр баригдсан Б.Баттүшиг нарт есөн жилийн хорих ял төлөвлөжээ

ХБНГУ-ын Дрездэн хотод 70 кг хар тамхийг албаны автомашинаар тээвэрлэж яваад цагдаагийн ажилтнуудад баригдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт тус улсын Прокурорын зүгээс есөн жилийн ял төлөвлөжээ. Хэргийн шүүх хурал яг одоо үргэлжилж байгаа юм байна. Тэдний өмгөөлөгчийн зүгээс тус хугацааг гурван жил болгож бууруулах хүсэлтийг гаргасан гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй.
Мөн ХБНГУ-ын шүүхийн ажилтнууд, Б.Баттүшиг нь өөрийгөө тагнуулын ажилтан байсан хэмээн мэдүүлсэн нь ял хүндрүүлэх хүчин зүйлүүдийн нэг болсон гэж мэдэгджээ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
70 кг дэндүү их.. дэндүү их шунал.. цаад эзэд нь түр амь гарлаа...
ХОХЬ НЬ ДЭЭ ШУНАЛЫН ТУЛАМ
Наад нөхөртөө ялын дээд хэмжээг өгвөл таарна. Суллагдаад нутагтаа ирвэл энд гай болно. Олон хүнийг хар тамхинд уруу татах аюултай.
энэ Баттүшиг түүний жолооч гэх этгээдүүдийг ямар замаар хэний томилгоогоор германд томилогдсон уг гарал үүсэл нь хаанахын хэний хулгайч юу хийж явсан ямар мэргэжилтэй болоод диполмат албанд ажиллах болсон гэдгийг нь бүр тодорхой болгомоор байгаа юм тэгвэл энэ хулгайчийн цаад эзэд гарч ирж л таарна ш дээ. ийм ирээдүйгүй шунал нь шулам болсон новшийг тэнд нь шоронд нь хатаавал таарна
Хамтрагчдаа нуугаад хэлэхгүй бол өөрөө л ялы нь ганцаараа үүрч дээ! 9 жил харин ч бага байна! Бүр 75 кг шүү дээ!
90.жил өгөх хэрэгтэй эсвэл эзнээ хэлэх үгүй бол үхэх өөр замгүй л боллоо доо