НИЙГЭМ

Соёлын үнэт өв “Гүнжийн сүм”-ын ханыг иргэд бохирдуулжээ

380 гаруй жилийн түүхтэй Монголын түүх соёлын үнэт өв, “Гүнжийн сүм”-ыг зорин очих жуулчид цөөнгүй бий. Учир нь тус сүм нь Манжийн Энх Амгалан хааны зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан бунхан юм. Энэ бунханы түүх Монголд урвасан Хятад гүнжийг өгүүлдэг бол барилгын хийц нь тухайн үеийн ахуй, ёс заншлыг харуулсан байдаг.

Соёлын яам болон холбогдох байгууллагуудаас сүүлийн жилүүдэд түүхэн дурсгалт сүм, хийд соёлын үнэт өв болсон барилгуудаа хамгаалж, сэргээн засварлах ажлуудыг эхлүүлж буй. Гэхдээ Монгол Улсад түүхэн барилга сэргээн засварлах мэргэжилтэн ховор тул энэ ажил гаднын компаниуд дээр очоод гацдаг. Мөн санхүүжилт хангалтгүй байдаг гэх асуудлууд бий. Үүнээс болж дийлэнх иргэд түүхэн барилгаа хамгаалалтад авалгүй устгаж байгаа нь яамны буруу гэж чичдэг. Гэвч үнэн хэрэгтэй онгон дагшнаараа хадгалагдаж байгаа барилгуудаа сүйтгэх ажлыг иргэд өөрсдөө хийдэг нь дээрх жишээнээс харагдаж байгаа юм.

Иргэдийн тонож, бохирдуулсан "Гүнжийн сүм" нь Монгол Улсын Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг. 1740 онд Халхын Түшээт хан аймгийн дархан чин ван Дондовдорж, өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хааны зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан бунхан юм.

Бунханы түүхээс цухас дурдвал, Монголын Дондовдорж ноёнд Манжийн Энх Амгалан хаан өөрийн зургадугаар охин Хичээнгүй амирлингуй гүнжийг 1697 онд хатан болгон өгчээ. Өөрийн охиныг харь оронд хатан болгон явуулахдаа хатуу чанга үүрэг даалгавар өгөх нь зүйн хэрэг авч Монгол хүний эхнэр болсон Хичээнгүй Амирлангуй гүнж үүрэг даалгаврыг үл биелүүлсэн. Үүний улмаас 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон гэж түүхэн баримтуудад үлдсэн байдаг билээ.

Тэрээр нас барахынхаа өмнө “Миний цогцсыг хятад газар бүү аваачаарай. Би Монгол хүний эхнэр учир монгол хүн болжээ. Иймийн тул намайг монгол газар нутаглуулаарай” гэж гэрээсэлсэн юм гэдэг.  Гүнжийн бунханы цогцолбор 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байсан. Харин  1943-1944 онд тус сүмийг Төв аймгийн орлогч дарга байсан Гончигсүрэн, Эрдэнэ сумын дарга байсан Лувсанжав, мөн суманд яамны төлөөлөгч байсан Цэвэгжав нарын хүмүүс тонож, бусниулсан байдаг. Улмаар  1948-1949 онд маршал Х.Чойбалсангийн зааврын дагуу Дотоод явдлын яамны хурандаа Ж.Намжил даргатай дотоодын цэргийн байлдагчид болон Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн судлаачид энэхүү онгоныг хөндөж эд өлгийн зүйлсийг авсан байдаг ажээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-12 18:56

ESTOI ZAYAGUI HUMUUS YU CH BSAN TONOJ EVEJ HULGAI HIIDEG AFRIK SARMAGCHINGUUDAAS DOR ARD TUMEN ENE MONGOLCHUUD

Зангараг
Зангараг
2024-09-13 08:18

Тоносон, эд зүйлсий нь авсан, эвдэж сүйтгэсэн хүмүүс нь тодорхой юм байна ш дээ. Засварлаж сэргээж байсан юм болов уу? Тэр т�##�аар мэдээлэл �##�га.

Зочин
Зочин
2024-09-13 09:01

Нөгөө соёлын сайд байсан дарвагар баян авгайд арга хэмжээ тооцохгүй юу??? Жинхэнэ хогийн дампуу улё.

Зочин
Зочин
2024-09-13 13:03

Үнэ хүрэх бүх зүйлийг тонож хулгайлж зардаг энэний ард дандаа монголчууд өөрсдөө

Irgen
Irgen
2024-09-13 15:05

Tolgoi, Gar ni utchihsun shaarnuud yumaa

Зочин
Зочин
2024-09-13 16:15

Хүн болох багаасаа. Хүлэг болох унаганаасаа. Хүүхдүүдийг багаас нь зөв зааж өгөөгүй нийгмийн гай. Мөн өөрийн нэрийн энэ ертөнцөд үлдээх гэж байгаа юм бол хэнийг я үл тоодог тэр хүмүүс туслахж зөв үйлдэл хийх юм.

Зочин
Зочин
2024-09-13 16:16

Хана дэр биш бодит байд�##� дээр зөв үйлдэл хийх юм. Хүн болох багаасаа . Багаас нь зөв үйлдэлийг зааж өгч сураггүй гай

Зочин
Зочин
2024-09-13 22:23

Ядаж гарчигтаа сүмИйн гээч дээ

Back to top button