ЭДИЙН ЗАСАГ

Зэсийн ханш 6000 ам.доллар даваад байна

Зэсийн ханш сүүлийн хэдэн сарын турш 5000 ам.доллартаа багтаж байсан юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн 6000 ам.доллар давлаа. Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дэх зэсийн ханш 6072 ам.доллар байна.

2017 онд 7000 ам.долларт хүрээд байсан зэсийн ханш сүүлийн жил гаруйн хугацаанд буурсан үзүүлэлттэй байв. Шалтгааныг шинжээчид БНХАУ-ын зэсийн эрэлт буурсантай холбон тайлбарлаж байгаа. Учир нь АНУ, БНХАУ-ын худалдааны дайн геополитиктой холбоотойгоор үйлдвэрлэгчид хүлээлтийн байдалд орсон.

Ингэхээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарна. Энэ эдийн засгийн сааралт нь гангийн үйлдвэрлэлийг бууруулна. Гангийн үйлдвэрлэл багасч, эрэлт буурахаар зэсийн ханш унасан гэж тайлбарладаг. Одоогоор АНУ, БНХАУ-ын худалдааны дайн хэлэлцээрийн шатандаа явж байна. Энэ хэлэлцээр нааштай дуусвал ханш өснө, эсвэл тогтвортой байна. Харин хэлэлцээр үр дүнд хүрэхгүй ханш буурна гэдгийг ч дурдсан.
2020 оны төсөвт зэсийн ханшийг дунджаар 5900 ам.доллар байхаар тооцсон байдаг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button