Нийгмийн

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараахад бэлэн болжээ

Засгийн газраас арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө гэр хорооллын айл, өрх бүрт угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэгүй суурилуулахыг үүрэгдсэн билээ. Гэвч өнөөг хүртэл гэр хорооллын нэг ч өрхөд уг төхөөрөмжийг суурилуулаагүй байгаа юм.

Тэгвэл угаарын хий мэдрэгчийг суурилуулах бэлтгэл ажил хангагдсан талаар албаныхан мэдээлжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Бэлтгэл ажил хангагдсан. Ажлын хэсэг эцсийнхээ шийдвэрийг гаргачихсан. Үйлдвэртэйгээ шууд гэрээгээ хийчихсэн. Угаар мэдрэгч төхөөрөмжийг иргэдэд тараах ажил л үлдлээ” гэжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button