Нийгмийн

“М Си Эс” группийн ИНТЕРНЕТ БАНК БАЙГУУЛАХ хүсэлтийг зөвшөөрлөө

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М Си Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монголбанканд холбогдох хэргийг уржигдар /2019.12.09/ хянан хэлэлцжээ.

Учир нь, нэхэмжлэгч тал болох “М Си Эс холдинг” ХХК нь Банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчаас шаардаж шүүхэд гомдол гаргасан байдаг.

Энэхүү гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн билээ.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл уржигдар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
М.Зоригт бас дуучин Ганхүү
М.Зоригт бас дуучин Ганхүү
2019-12-11 14:52

ЭМ СИ ЭС - Хятадын Керри группын асар их мөнгөн өгөөшинд орж давж гарахгүй их өрөнд яахаас ч буцахгүй болсныг бүхэн мэдэж бн....
Уул нь Миеэгийн Энхболд ерөнхийлөгч болж Эрдэнэс таван толгой компанийг авах з�##�ь зохион байгуулсан ч эх оронч хүү Зи гийн зүрхийг дийлж чадаагүй билээ....Монголын заяа дийлж 2016 онд Жэнког сонгосон билээ......

Шоохууз
Шоохууз
2019-12-11 15:19

Хүний мөнгөөр тэгээд гайгүй банк байгуулж ард олноо жоохон өөд нь татаарайдаа Оджарг�##� захир�##�ыг дэмждэг шүү хүндэлж явдагаа.

Zocnin
Zocnin
2019-12-13 21:11

Z

Холбоотой мэдээ

Back to top button