УЛС ТӨР

Н.Энхбаяр: О.Баасанхүү нам руугаа шавхай цацсан, сонгуульд нэр дэвших эсэхийг нь бага чуулганаар шийднэ

МАХН-ын дотоод хагарал О.Баасанхүү, Н.Энхбаяр нарын дунд үргэлжилж буй. Тэдний хагарал МАХН-ын анхдугаар их хурлын намын даргын сунгааны үеэс эхтэй гэж хэлж болно.

Улмаар 2017 онд тус намын эмэгтэйчүүдийн байгууллагаас О.Баасанхүүг МАХН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн талаар мэдээлэл гарч, тэрбээр цахим хаягаараа дамжуулан “Би хөөтөл нь МАХН-аас гарахгүй” гэж мэдэгдэж байсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд 2016 оны сонгуульд МАХН-аас ганцаараа сонгогдож, парламентад намаа төлөөлж буй ганц хүн.

Тэгвэл ирэх сонгуульд түүнийг намаас нь нэр дэвшүүлэх эсэхийг бага чуулганаар шийднэ хэмээн намын дарга нь нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тодруулбал, “О.Баасанхүү танай намд байгаа юу. Танай намаас нэр дэвших үү” гэх сэтгүүлчийн асуултад МАХН-ын дарга Н.Энхбаяр “Онолын хувьд МАХН-аас хэн ч нэр дэшиж болно.  Харин өөрөө нам руугаа, журмын нөхөд рүүгээ их дайрч, шавах шавхай цацсан. Бодлогын асуудлаар байр суурь зөрсөн. Тухайлбал, Эрдэнэтийн сонгогчид Эрдэнэтийн 49 хувийг төр засагт буцааж авч өгөх ёстой гэсэн байр суурь баримталж бидэнд захиа даалгавар өгсөн. МАХН Эрдэнэтийн сонгогчдын энэ захиа даалгаврыг биелүүлэхийн тулд Эрдэнэтийн 49 хувийг төр засагт өуцааж авах ёстой гэсэн байр суурийг хатуу баримталсан. Харин сая үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандаж эсэргүүцсэнийг ажигласан. Ер нь МАХН-аас УИХ-ын болон бусад сонгуульд нэр дэвших асуудлыг намын Бага чуулган эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-11 13:36

Хутгуур о.баасанхүүг яагаад ч дэвшүүлж болку ээ

zochin
zochin
2019-12-11 13:49

horchin, heruulch, hel amtai har energitei, bylduuch hun boloh baasanhuug dewshuulbel tanai nam oligtoi suudal awahguiee

ajiglagch
ajiglagch
2019-12-12 19:15

ehleed ene uwgunuu z##luulmaar yum ????????

Холбоотой мэдээ

Back to top button