Шинэ төрсөн нярайн биеийг цахимаас биш эмчээс асууя

Шинэ төрсөн нярай хүүхдийнхээ эрүүл мэнд, биеийн өсөлт, хооллолт зэргийг цахимаас асуух байдал олширч байна. Тодруулбал, хүүхдэдээ тулгамдаж буй асуудлаа "Ээжүүдийн групп"-д нийтэлж, үүнийг үзсэн хүмүүс өөрсдийн үнэлэмжээр сэтгэгдэл бичиж, зөвлөж гардаг.
Гэтэл хүүхэд бүрийн онцлог, амьдрах орчин зэрэг ялгаатай. Улмаар тухайн сэтгэгдэл дундаас өөрт хэрэгтэй гэж бодсоноо тухайн ээж хүүхдэдээ туршиж эрсдэх нөхцөл үүсдэг байна.
Кейс: Нэгэн ээж хоёр сартай нярайгийнх гэдэс томорч судас нь тодорч харагдаад байсан тул ээжүүдийн групп-д зургийг оруулж, тусламж хүссэн байна. Тухайн нийтлэлийг харсан бусад хүмүүсийн зүгээс "Гэдэс дүүрсэн байна, шар тостой хөх даавуугаар орооход л болно" гэсэн зөвлөгөөг өгсөн аж. Гэтэл тухайн хүүхэд гэдэсний дүүрэлт бус гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн байсныг мэдээгүй буруу зөвлөмж дагаснаар хүүхэд эрсдэх нөхцөл бүрдсэн байна.
Иймд нярайдаа тулгамдсан асуудлыг цахимаас асууж элдэв зөвлөгөөг хэрэгжүүлэхээсээ урьтаж мэргэжлийн эмчид хандаарай.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.