УЛС ТӨР

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр Т.Цэрэнбадралыг томилохыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Д.Баярсайхан тус газрын даргаар томилогдсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Эдийн засгийн байнгын хорооноос Т.Цэрэнбадралыг тус хорооны гишүүнд нэрийг дэвшүүлжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг томилгоог дэмжлээ.

Тэрбээр,

  • 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн
  • 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе
  • 2008-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт хянан шалгагч
  • 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх
  • 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан
  • 2017-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга
  • 2019 оны есдүгээр сараас  “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button