Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийнэ

12 дугаар сарын 12-нд болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн гэр бүлийнхэн тус газрын удирдлагуутай уулзана.

09.00 цагт “Новотел” зочид буудалд Монголын залуу эрдэмтэн судлаачдын VI чуулган болно. Утас: 98119897

10.00 цагт Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт Засгийн газрын III байран ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны 11 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461

11.00 цагт ЭМЯ-нд ДЭМБ-аас Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэх Осельтамивар эмийг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгнө. Утас: 99179899, 86885060

11.00 цагт “Корпорейт” зочид буудалл “Байгаль орчинд үзүүлэх авлигын үр дагавар” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Монголын Уран зургийн галерейд “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” балетийн талаар мэдээлнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ХХААХҮЯ, МҮХАҮТ, “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас “Их хүрээ 2019” худалдаа эрхлэгчдийн үндэсний чуулганы талаар мэдээлнэ.

12.00 цагт ҮХЦ-ийн гадна талбайд “Ялгаварлалыг Хариуцлагажуулья” нэгдлээс ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж, жагсаал зохион байгуулна. Утас: 88113858, 88886676

12.30 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Цэвээндоржийн 70 насны ойн баярын ёслол болно.

15.00 цагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн соёлын төвөөс “Монгол, Энэтхэг улсын өнгөрсөн-Одоо-Ирээдүй” гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

15.50 цагт “Чингис хаан” нисэх буудалд “UCMAS” соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг эх орондоо ирнэ. Утас: 99110605,  88090605

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Номын баярын өдрийг оруулах талаар хэлэлцүүлэг болно.

12.00 цагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

10.00 цагт НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

10.30 цагт Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөлтэй барилгын жагсаалтын талаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button