Нийгмийн

Д.Одбаяр: Би үйлчлэгчийн бие, өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцны багийн ажилтны биед зүй бусаар хүрсэн гэх мэдээлэл 2019.11.01-ний өдөр олон нийтэд мэдээлэгдэж байв. Үүнээс хойш БНСУ-ын болоод Монголын хэвлэлүүд түүний талаар тасралтгүй мэдээлсэн.

Тэрбээр БНСУ-д 7 сая воны торгууль төлж, эх орондоо ирсэн даруйдаа Үндсэн хуулийн цэцийн даргын албан ташаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм. Гэвч өнөөг хүртэл сар гаруй хугацаанд хэвлэлд яриа өгөөгүй юм. Харин өнөөдөр www.iToim.mn сайтын эрхлэгч Г.Отгонбаярт өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлын талаар нээлттэй ярилцлага өгчээ.

Ярилцлагадаа, “Би үйлчлэгчийн бие, өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй. Ороод нэг лааз пиво авч уусан. Тэгсхийгээд унтаад өгсөн. Энгийн ангилалд пиво, вино хоёроос өөр төрлийн согтууруулах ундаа өгдөггүйг онгоцоор нисч үзсэн хүн бүхэн мэднэ. Онгоц газардахаас 30 гаруй минутын өмнө ариун цэврийн өрөөг хаах гэж байгааг зорчигчдод сануулдаг. Тэр зараар би сэрж, гурван алхмын цаана байх 00-ын өрөө рүү орсон. Гарч ирэхэд үйлчлэгч бололтой өндөр залуу намайг зогсоогоод уучлалт гуйхыг шаардсан. Юуны төлөө уучлалт гуйх ёстойгоо ойлгоогүй. Уучлалт гуйх ямар нэгэн хэрэг хийгээгүй гэдгээ хэлтэл “Та манай үйлчлэгчтэй эвгүй харьцсан, биед нь хүрсэн” гэж хэлсэн. “Ерөөсөө тийм юм болоогүй, би 00-оос гарч ирж байна” гэдгээ тайлбарласан. Онгоцны монгол үйлчлэгч зорчигчдын заалнаас ирээд надад “Тантай хамт яваа хүн манай үйлчлэгчийн биед хүрсэн” гээд суудлын дугаарыг нь хэлсэн.

Би тэр хүнтэй хамт яваагүй гэдгээ хэлсэн. Энэ хооронд би “Хүн андуурч дээ л...” гэж бодсон. Нүдний шилтэй, шилгүй хоёр хүнийг андуурахдаа яах вэ дээ гэж уур ч хүрлээ. Тэгээд уучлалт гуй, гуйхгүй гэсэн яриа болж байснаа “хэрвээ уучлалт гуйхгүй бол цагдаа дуудна” гэсэн. Би шууд л “дууд, харин та нарыг хүн гүтгэлээ гэж цагдаад чинь хэлнэ, дууд” гэсэн. Ингээд миний зөвшөөрснөөр цагдаа дуудахаар болсон. Цагдаа дуудахыг зөвшөөрсөн бичгэн дээр надаар гарын үсэг зуруулсан. Онгоц газардахад энгийн хувцастай хүмүүс орж ирсэн. Энэ үед нөгөө дарамтлуулсан гэх үйлчлэгч орж ирээд яг миний ард сууж явсан зорчигч руу заагаад юм ярьсан. Хүн андуурч байгаа нь ойлгомжтой байсан. Энэ үйл явдлыг болон миний арын суудлын хүн дээр асуудал гарч маргаан болж байгааг бидний ойр хавьд сууж явсан зорчигчид бүгд харсан” гэж тодотгожээ.

Ярилцлагыг www.iToim.mn сайтын ЭНЭ холбоосон дээр дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-12 09:36

So-d g###g dolchood odoo tomrood baidag gene ee...g###g cnin'...

Зочин
Зочин
2019-12-12 11:36

Би чамд "ИТГЭЖ" байна.

Зочин
Зочин
2019-12-12 11:55

Энэ одоо яасан ичих нүүргүй амьтан бэ? Энд ирэхээрээ өөр юм яриад л, солонгост байхдаа тасартлаа согтсон бсан учир юу болсоноо санахгүй бна гээд хэргээ хүлээгээд торгуулиа төлөөд ирсэн биз дээ.монголд дарга нарт хууль үйлчилдэггүй гэдгийг харуулж байна даа. Бөгсдөгч новш

Зочин
Зочин
2019-12-13 16:37
Reply to  Зочин

ТЭНЭГ

Zochin
Zochin
2019-12-12 12:01

Mongoloos Ongotsond suuhdaa shal sogtuu baisan gesen shuu

Зочин
Зочин
2019-12-12 12:08

Солонгосчууд хөөрхий муу даргыг маань аймаар гүтэгсэн байна даа гүтгүүлээд бас торгуулаад хөөрхийг минь ????????????????????????????

хахаха
хахаха
2019-12-12 12:09

Солонгосчууд хөөрхий муу даргыг маань аймаар гүтэгсэн байна даа гүтгүүлээд бас торгуулаад хөөрхийг минь ????????????????????????????

зочин
зочин
2019-12-12 14:36

солонгосын ТВ-ээр энэ ярьснаа ярь л даа .Тэнд чинь монголчуудтай харьцах харьцаа чамаас болоод эвгүй байд�##�д орчихоод бн.

нам тавих
нам тавих
2019-12-12 19:59

солонгосыг нам тавиад өгөөч

Харш
Харш
2019-12-12 20:56

Банди. Гишүүн асан Гантулгаас сур�##�ц. Эр хүн шиг бай. Муу гонгиносон уйланхай. Хэн итгэх юм

Зочин
Зочин
2019-12-12 21:07

Shaadag gar ve

Зочин
Зочин
2019-12-12 21:29

Нотолгоо гаргаад ир тэгвэл би хэргээ хүлээж суудлаа тавьж өгнө гэж авч байсан шдээ. Юу ч гэсэн үгийн би хийцэн хуулийн дагуу нотолчих юм байхгүй байгааздээ гээд ч байгаа юм уу хаашаа юм. Солонгост оччихоод би согтуу байсан мэдээгүй гээд байсан биздээ. Тэнэг юм биш үү энэ хүн чинь

Гөлөг
Гөлөг
2019-12-12 21:37

Тэгээд юунд нь ч хүрээгүй бж яасан өндөр торгуульдаг гөлөг вэ

Дорж
Дорж
2019-12-12 23:08

Яана аа хайран мөнгө...яагаад торгуулсанаа мэдээгүй л яваа юм байна л даа. ИЧ...ИЧ...ИЧЭЖ ҮХ

Иргэн
Иргэн
2019-12-12 23:13

СОЛОНГОСД БАЙХДАА ИНГЭЖ ЯРЬЖ УЛСЫНХАА НЭРИЙГ ЦЭВЭР АВЧИРАХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ. ОДОО МОНГОЛД БОЛ ЯАЖ Ч ЯРИАД НЭМЭРГҮЙ ....нэр хугарсан яс хугарах гэж

Иргэн
Иргэн
2019-12-18 15:52
Reply to  Иргэн

Яг тийм шүү Энд ирэхээрээ нэг их хуулиас дээгүүр хүмүүс

Зочин
Зочин
2019-12-12 23:15

Ymar ichdgvi amitan be zvgr l naadh chn vlger yriad unlaaa ard ni suuj bsn hvnrvv chn zaasn mortloo tsagdaa ni taniig bariad ywhuu tgsnee hergee hvleechd ulaan tsaingvi mongold irchd bi tegeegvi gd dairdg nvdnii bulai bai iimrhvv ymnuudg harin horidg gazr horisn dr ysn archaagvi nowsh we ysn

AALZNUUDAA
AALZNUUDAA
2019-12-13 00:05

Ene unen tehuu bi tend bsan

Зочин
Зочин
2019-12-13 09:40

Нэр хугархаар яс хугар гэж солонгосын хууль чанга тэнд ясаа цайт�##� хоригдож нэрээ цэвэрлээд хэрээ хүлээхгүй торгууль төлөхгүй гүрийхэд яасан юм бол доо!!!!!!!! ха ха ха

zochin
zochin
2019-12-13 12:48

Mongol turiin nuur tsarai ene l bn .Negch gishuun.huuli zuin said bugd amaa uduuleed buruutgaj.alban tushaaliig n hendej ug heleegui.Yvsan zardaliig n eereer n tuluulj.suudlaas n z##luulah heregtei.Arhichin eeriigee emeereed ichih nuurgui amitan be.Saihan medleg chadvartai zaluuchuud zendee bn.Z##l

Зочин
Зочин
2019-12-13 13:00

Энэ хүүрийн чинь МЭДРЭЛ НЬ зүгээр байгаадаа. Эсвэл Солонгосд үргэлж согтуу, хаана юу ярьж, торгууль төлснөө санахгүй байгаа юм уу. Эсвэл ард түмнээ доромжлоод байгаа юм уу

хүн
хүн
2019-12-13 14:18

одоо болтол согтуу хэвээр, архи нь гараагүй юм байна. хариулт чинь ханг�##�тгүй байна.

Дорж
Дорж
2019-12-13 14:49

Ёстой нэг, ичих нүүрээ элэгэндээ наасан амьтан.

Итгэл
Итгэл
2019-12-13 20:37

Би лав Одбаярт итгэж байна. Тэр тийм бүдүүлэг хүн биш. Со.чууд ёстой аймаар. Дан хорчид...

Нэрммм
Нэрммм
2019-12-13 20:40

Яасныг нь чи мэдэхгүй ш дээ. Ямар харсан биш... Одбаяр тийм хүн биш...

Зочин
Зочин
2019-12-16 19:26

Иё

Үхлээ юу
Үхлээ юу
2019-12-17 20:30

Бид дэлхийн топ 20 гүрний нэг солонгосын хууль хян�##�тын байгуулагад итгэж бна...одбаяраа та ийм арчаагүй нэгэн юмуу....�##�бан туша�##� баыхгүй бол хэн ч биш болчих гээд байнуу...хэн ч биш болоод иргэн бид шиг амьдар л даа

Холбоотой мэдээ

Back to top button