Нийгэм мэдээ

Урт хугацаанд групп тогтоох 58 өвчний оношийг 2022 онд шинэчилсэн ч хэрэгжихгүй хэвээр

Урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг 2022 онд шинэчлэн баталсан. Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болно. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон аав ээжид нь тулгардаг хүндрэл, явдал чирэгдэл багасна хэмээн үзэж байсан.

Энэ өөрчлөлтөөр байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарах 20 төрлийн өвчин, гэмтлийн оношийг “хугацаагүй” байхаар баталжээ. Түүнчлэн тухайн хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай гэдгийг 16 нас хүртэл хугацаагүйгээр тогтоох нийт 29 өвчин, гэмтлийн заалтыг мөн тусгасан.

Жил бүрийн энэ цагт группээ сунгуулах үүднээс эмнэлэгт үзүүлэх, материалаа дахин бүрдүүдж "зөвлөгөөнд" хамрагддаг байна. Гэтэл 2022 онд шинэчилсэн тус журам өнөөдөр хэрэгжихгүй, нэгэнт алдсан эд эрхтэн эргэж ургах аятай эмнэлгийн үүд манаж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.

Бид эргэн сануулах үүднээс тухайн жагсаалтыг хүргэж байна.

Журамтай энд дарж танилцана уу.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button