Нийгэм мэдээ

Хачин жигтэй зураг эвлүүлдэг 95 настай Кимико Нишимото

Кимико Нишимото нь өдгөө 95 настай хэдий ч гэрэл зургийн ертөнцөд алдартай нэгэн юм. Тэрбээр анх 70 настай байхдаа ач хүүгийнхээ гэрэл зурагчны сургалтад суужээ. Ингэснээр тэрбээр өөрийнхөө бүтээлч санаачилгаар сонин содон зургууд дарж, түүнийгээ эвлүүлэн янзалдаг болжээ.

Сургалтад хамрагдаж эхэлсэн даруйдаа гэрэл зургийн гайхамшигт автсан тэрээр элдвийн хачин жигтэй, инээдтэй, сонирхолтой зургуудыг дарж, янзлан интернэт хэрэглэгчдэд хуваалцсанаар олон мянган хүнд танигдсан аж. Тэр цагаас өнөөдрийг хүртэл түүний ур чадвар сайжирсаар байгаа бөгөөд Токио хотын "Epson Imaging Gallery"-д хүртэл өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button