Нийгмийн

Г.Дэнзэнд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

ЗГХЭГ-ын дэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны өнөөдөр /2019.12.13/ хэлэлцэж байна.

Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хууль /2002 оны/ тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д ажиллаж байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь болон Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр, хүргэн ах Г.Түмэнхүү, “Говь повер” компанийн төлөөлөгч Д.Баярмаа нарын хамт эд хөрөнгө завшсан, эрх мэдлээ урвуулсан хэмээн шалгаж, 2017 онд шүүхээр гэм буруутай гэж ял шийтгэл ногдуулж байсан билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button