Нийгмийн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт холбогдох шүүх хурал эхэллээ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагаас хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдааныг бүхэлд нь шууд дамжуулж өгөхийг шүүх танхимд байсан хэвлэлийнхнээс хүссэн ч шүүгч “Шүүх хуралдааны явцад хэвлэлийнхнийг танхимд байлгах боломжгүй, шийдвэр танилцуулах хэсэг хэвлэлийнхэнд нээлттэй” гэлээ.

Түүнийг Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн талаарх гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдээлэл өгсөн гэр хэрэгт холбогдуулан шүүж байгаа ажээ.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button