Дэлхийн долоо дахь өндөр уул руу гарсан Орос уулчдын тав нь нас баржээ
Непал улсад оршдог дэлхийн долоо дахь хамгийн өндөр хууль болох Дхаулагири руу авирсан Орос уулчдын тав нь нас баржээ. ОХУ-ын Непал дахь элчин сайдын яам мягмар гарагт /2024.10.08/ мэдэгдэл хийхдээ анхан шатны мөрдөн байцаалтаас харвал уулчид налуу газраар унасны улмаас нас барсан байх магадлалтай байна.
ОХУ-ын уулчдын холбоо мэдээлснээр бол тэд хувийн байгууллага зохион байгуулсан аяллаар явсан хүмүүс байсан аж. Туршлагатай уулчдаас бүрдсэн баг есдүгээр сарын эхээр аяллаа эхлүүлсэн юм. Тэд жижиг жижиг багт хуваагдан авиралт хийдэг уламжлалт арга ашиглан дээшилсэн байна. Энэ аргыг ашиглахдаа багууд ээлжээ сольж, урд гаран алхдаг юм.
Өнгөрсөн ням гарагт /2024.10.06/ уулын оргил руу хүрэх авиралтыг хийж эхлэхэд багийн таван гишүүнтэй холбоо тасарсан байна. Тэд авиралтын улирал дууссан аюултай нөхцөлд оргил руу хүрэхийг оролдсон юм. ОХУ-ын уулчдын холбоо нас барсын уулчдын гэр бүл, ойр дотнын хүмүүст эмгэнэл илэрхийлжээ. Мөн ОХУ-д суугаа Непалын элчин сайд болсон явдалд эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Новшийн сэтгүүлч ээ. Эх хэлийг минь бүү зэрэмдэглээд байгаарай. Орчуулга биш монгол хэлийг оршуулга болгохоо болиорой.
Неп�##� гэдэг улс байхгүй. Б�##�ба гэдэг юм