Нийгмийн

"Эрдэнэт”-ийн хуучин дарга нар оффшор бүсээр дамжуулан, 8 сая ам.доллар угаасныг илрүүлжээ

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд оффшор бүсээс мөнгө оруулж ирсэн байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж, тус үйлдвэр дээр ажилласан. Тэгвэл хэргийн мөрдөн байцаалтын явцад Эрдэнэт үйлдвэрийн 2008-2018 оны хооронд оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан нь нотлогдсон гэх утга бүхий мэдээллүүд хэвлэлээр нийтлэгдэж эхэллээ.

Мэдээлэлд, “Их Британи болон Виржина аралд компани байгуулан, уг компаниараа дамжуулан "Эрдэнэт" үйлдвэрт бараа шахдаг байжээ.Улмаар шахсан барааныхаа ашиг болох 8 сая гаруй доллараа олон сая болгоод Латви улсаас Эстони болон Литва улсын банкинд хадгалдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Харин мөнгөө Монгол руу оруулж ирэхдээ 2 машин, 4 орон сууц болгон оруулж ирсэн байна. Мөн үлдэгдлийг нь холбогдох банкинд одоо хүртэл хадгалж байгаа гэнэ. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр тэд Хонконгод ч хадгаламж нээгээд амжсан бололтой” гэж дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-13 17:35

USA iin Utah muj d bas house uus baina2.

Иргэн
Иргэн
2019-12-13 21:41

АТГ.нь илрүүлээд л шүүх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгоод байхаар чинь АТГ гэж байсны хэрэг байна уу нөхдөө бүр татан буулгачихв�##� яасын одоо ард иргэд жолооч нарынхаа торгуулийг бүгдийг нь хаав�##� таарна ямар луйварчид шиг хэдэн тэрбум биш дээ

bi
bi
2019-12-14 00:37

ner ustai n bicheechee hulgaichuudiig

Холбоотой мэдээ

Back to top button