УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Мөнхбат УИХ-ын гишүүн гэдгээрээ "цээжээ дэлдэв"

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат орон нутагт очоод гишүүний бүрэн эрхээ урдаа барьж, бусдад томорчээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ц.Мөнхбат, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу нар орон нутгаар явж төрийн албан хаагч, залуус, бизнес эрхлэгчдэд зориулсан чөлөөт уулзалт хийсэн билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Дундговь аймгийн МАН-ын дарга С.Мөнхчулуун индэр дээр гарч ирж үг ярихад "Чи УИХ-ын гишүүдтэй мэтгэлцдэг субъект биш. УИХ-ын гишүүн болчхоод надтай ярь. Адилхан аймгийн намын дарга гэдгээрээ мэтгэлцэх гэвэл надтай л мэтгэлц" хэмээн томорсон.

Энэхүү бичлэг нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Учир нь иргэд сонгогчдынхоо өмнө суучхаад "Мэтгэлцэх, мэтгэлцэх эрхгүйгээр нь ангилан ялгаж" УИХ-ын гишүүн болсноороо цээжээ дэлдэж, суугаа нь асуудал юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбатын хувьд, 2001-2003 онд "Ньюфийл" ХХК-д инженерээр, 2003-2005 онд "КЭПСА" ХХК-д захирлаар, 2007-2012 онд "Сатилайт Повер" ХХК-д ерөнхий захирлаар, 2012-2014 онд Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөхөөр, 2017-2020 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөр, 2020 оноос Дундговь аймгийн Засаг даргаар тус тус томилогдон ажиллаж байна.

Тэрбээр, Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Супрема бүтик лоджес” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэргээрээ АТГ-т шалгагдаж байгаа тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж /линк/ байв.

Хуулийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, бүрэн эрхийн хамгаалалтад орсон гэж хэлж болно.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 10, 2024 11:30

их хурлын гишүүн нохойн баас хоёр дүндээ дүн

Зочин
Зочин
10 сар 10, 2024 11:59
Reply to  Зочин

4 жилийн дараа хугацаагий нь дуусахаар нугасыг чинь тас шаанаа, ардчил�##�ын нэр барьсан муу хулгайчийг !!!

иргэн
иргэн
10 сар 10, 2024 11:49

Ийм сагсуу амьтан шүү Энэ Ц. Мөнхбат
Газрын наймаа хийж мөнгөтэй болсон гээд ярьдаг тэгээд сагж байгаа байх. Газар усаа хилэгнүүлсэн хүн ч яадаг бол

Зочин
Зочин
10 сар 10, 2024 12:06

Энэ муу авлигач нөхөр их том болжээ.

Зочин
Зочин
10 сар 10, 2024 12:12

ӨӨ ИЙМЭРХҮҮ АЛИАЛАГЧ НАР ОЛОН СОНГОГДСОН СОНГОГДСОН Ч ГЭЖ ДЭЭ ЗҮГЭЭР Л ЖАГСААЛТААР ШААЧИХСАН ӨШӨӨ ОЛОН ГОЁ ШОУ ТОГЛОЛТ ҮЗҮҮЛНЭ.УУГ НЬ БОЛ УИХ ГИШҮҮН ГЭДЭГ МААНЬ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЖ ТОМОРДОГ АЛБАН ТУШААЛ БИШ ЭНЭ БИД ХОЁР ИНГЭЖ ОЛОН ОРИЛОХГҮЙ ГЭЖ НАЙДЬЯ БАЙРАН ДЭЭР ЧИНЬ ТАВИХААС ОНГИРОО НОХОЙНЫ ЖОГОРХОЙ ВЭ? ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД ИХ ХУРЛЫН ДАРГА ГУРАВТАА ТОМРООЧ ЭРГҮҮ МИНЭЭ

Зочин
Зочин
10 сар 10, 2024 13:17

УИХ гишүүнээс нь эргүүлэн татах хэрэгтэй

Зочин
Зочин
10 сар 10, 2024 13:20

Ийм луйварчид АН аас л гарна

dambiijav
dambiijav
10 сар 10, 2024 13:29

ene ih hural iim met luivarchin nohoin baasaar duuren bgaa shuu , gaduur n ungurhud unerteed bn gej bsn , ter unert n hurliin dargaas n ehleed namaa anduur erguuteed bg ym bish uu !

Зочин
Зочин
10 сар 10, 2024 13:58

zass dur ch ugui gar bna hool ochij huts

Зочин
Зочин
10 сар 10, 2024 15:42

Эргүү тэнэг амьтанд төрийн жолоо атг�##�цуулсан бид өөрсдөө хөөрхий. Уул нь ард түмний үйлчлэгч юм байгаам

Зочин
Зочин
10 сар 10, 2024 19:12

Нара Мөнхбат 2 дүүдээ л дүн.Одоогын их хурлын гишүүд нэр хүндгүй, �######� долоогчид шүү дээ.

хүннү
хүннү
10 сар 10, 2024 20:00

Орк оркоороо л үлдэг юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button