Европын орнууд ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд $38 тэрбумын зээл олгоно

Европын холбооны улсууд ОХУ-ын төв банкны царцаасан хөрөнгийг ашиглан Украины эдийн засгийг дэмжих 38 тэрбумын зээл олгох болсон байна. Энэхүү арга хэмжээ нь Их долоон орон царцаасан хөрөнгө ашиглан 50 тэрбум ам.долларын зээл Киевт олгох хүчин чармайлтын нэг хэсэг юм. ЕХ-ны албан тушаалтнууд мэдэгдсэнээр тус зээл нь тодорхой заалт, зорилтгүй тул Украин хүссэнээрээ ашиглах боломжтой.
Энэхүү зээл олгох шийдвэр Унгар улс ОХУ-ын царцаасан хөрөнгөтэй холбоотой хуулийг өөрчлөхийг АНУ-ын шинэ ерөнхийлөгч тодрох хүртэл хориглоно гэж мэдэгдсэний дараа гарав. Тэрхүү өөрчлөлт нь ОХУ-ын хөрөнгийг царцааснаа зургаан сар тутам сунгадаг байсныг 36 сар болгох тухай байсан юм. Энэ өөрчлөлтийг санаачлах болсон шалтгаан нь АНУ болон бусад улсууд Европын холбооны ганц л орон хөрөнгө царцаах хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргаж магадгүй гэж эмээсэнтэй холбоотой байна.
Тэгвэл Унгарын Сангийн сайд Михали Варга “ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг сунгах асуудлыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шийдэх ёстой гэж бид үзэж байна. Энэ бол Унгарын байр суурь” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ХАРИН Ч НЭГ ПУТИНЫ ДУРГҮЙГ ХҮРГЭЖ БАЙГААД БҮГДЭЭРЭЭ ӨТГӨН ШИНГЭНТЭЙГЭЭ ХОЛИЛДОХ Л ГЭЭД БАЙНАА ДАА ГАРУУД ЭНЭ ДАЙНЫГ ЗОГСООЁО БҮҮР СУНЖРАХ ТӨЛӨВТЭЙ ЗОГСОО ЗЕЛЕНСКИЙ ЧИ БУУЖ ӨГ УАГААН ТУГАА ӨРГӨМОЙ
путлэр гэж мангас чадахгүй байж үлийгээ хийж дайн хийдэг байна аа.Ялж ч сураагүй бас ялагдаж ч чадахгүй цус сорогч
өөрсдөө өгөх дургүй тэгсэн мөртлөө дайныг үргэлжлүүл гээд байдаг өрнөдийн баааснууд аа гэж дээ жирийн хүмүүс л зүдрэх юм даа
Путинг харааж байж морио унах вий дээ болгоомж болгоомж