УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Авлигачидтай "нөхөн" тэмцэх О.Алтангэрэл сайдын хууль УИХ-ын босго давах уу

Авлигачидтай зоригтой тэмцэж, ард нь гарч чадах уу. Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ийм асуулт асуухад хүрэв.

Тэрбээр, өчигдөр "Хоёр сая төгрөгийн цалинтай мөртлөө "Ланд 200" унадаг, гурван сая төгрөгийн орлоготой мөртлөө гурван тэрбумын "Хаус"-т амьдардаг төрийн албанд болон ТӨК-иудын захирлаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцно" хэмээсэн.

Засгийн газрын өчигдрийн /2024.10.09/ хуралдаанаар Авлигын эсрэг хуулийн төслийн танилцуулгыг хийснийхээ дараа ийн ярив. Энэхүү ажлынхаа хүрээнд Авлигын мэдээлэгчийн тухай, Авлигын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулсан байна. Санаачилсан хуулийн төсөлд нь, "Авлигын хэрэг нь нотлогдоод хөрөнгө нь хураагдвал тухайн хөрөнгийн тодорхой хувийг мэдээлэгчид өгье" гэх агуулгыг багтаасан аж. Хууль батлагдвал сан байгуулж, авлигаас хураагдсан хөрөнгийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа гэв. Хамгийн гол нь хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүйгээр хууль бус хөрөнгийг нь хураах нөхцөл бүрдэх аж.

Ташрамд, Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байх үес "авлигыг илчилсэн хүнд 10 хувийг нь олгох тухай хуулийн төсөл" санаачилж байсан билээ.

Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүстэй холбоотой хураагдсан хөрөнгө орлого сүүлийн зургаан жилд 15 тэрбум орчим төгрөг төсөвт төвлөрчээ. Гэвч аудитын дүгнэлтээр олон их наядын хохиролтой гэж харагддаг аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
BAT
BAT
10 сар 10, 2024 15:58

za daa ih hurald suuj baigaa hulgaichuud yuu gej demjihev dee kk.

Зочин
Зочин
10 сар 10, 2024 16:33

Хэдэн жараахай төрийн �##�бан хаагчдыг л дарамтлахаас цааш хэтрэхгүй

хүннү
хүннү
10 сар 11, 2024 09:14
Reply to  Зочин

Хамгийн их хулгай хийдэг хүмүүс чинь тэд шүү. Олны олон гээд мөнгөн дүн нь яваад өгнө. 500 саяыг хуссан 20 “жараахай”-н нийт дүнг бодоод үздээ. Явж өгнө ш дээ.

Ариунаа
Ариунаа
10 сар 10, 2024 18:15

Их хурлаар тийм ч хялбар батлагдахгүй ээ.Гар өргөөгүй гишүүд чинь бүгдтэй асууд�##� үүсгэ.

хүннү
хүннү
10 сар 10, 2024 19:37

Энэ хуулийг батлах ёстой энэ126 гишүүнээс үүний эсрэг кнопдсон хүмүүс нь авилгачны тэжээвэр гөлөг гэсэн үг. Сан�##� хура�##�тыг нийтэд мэдээлэх ёстой. Хэн хэн дэмжив, хэн бултаж �##�га болов, хэн хэн эсэргэ сан�##� өгөв гээд тодорхой үзүүлэх нь зөв шүү. 126-гаа таниж авая.

Гаа
Гаа
10 сар 10, 2024 20:50

Хулгайчууд бууж өг !!!

Зочин
Зочин
10 сар 12, 2024 12:21

батлуулахын төлөө иргэд өөрсдөө шаардаж болохгүй бол жагсах хэрэгьэй

Холбоотой мэдээ

Back to top button