УЛС ТӨР

Авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцлах эсэх асуудлыг Даваа гарагт ХЭЛЭЛЦЭНЭ

НИТХ-ын тэргүүлэгчид авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцлах эсэх асуудлыг өчигдөр /2019.12.13/ хэлэлцжээ.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29,41 дүгээр тогтоолд оруулах өөрчлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулав.

Тэрбээр, “2020 оны нийслэлийн төсөвт нийт 1 их наяд 212.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 828.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн төсвөөс улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсан.
Нийслэлийн авто зам ашигласан төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу дахин нягталж 2013 онд батлагдсан хувь хэмжээг хэвээр дагаж мөрдөхөөр тооцлоо.

Ингэснээр нийслэлийн автозам ашигласны төлбөрөөс төвлөрүүлэх орлогыг 58 тэрбум 864 сая төгрөгөөр бууруулан 14 тэрбум 715.7 сая төгрөг байхаар нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, бусад дутагдаж буй эх үүсвэрийг үл хөдлөх хөрөнгө, нийслэлийн өмч хувьчлалын орлого газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын орлогыг боломжит хувилбараар нэмэгдүүлэхээр тооцлоо” гэсэн юм.

Ингээд авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцлах эсэх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх шийдвэр гаргав.

Уг асуудлыг хэлэлцэх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдааныг 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагт хийхээр товлолоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button