Нийгмийн

Г.Дэнзэнг гэм буруутайд тооцсон ч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ

Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Гэсэн хэдий ч Г.Дэнзэн нь өөрт холбогдох хэргийг гэм буруугүйд тооцуулж, цагаатгуулах тухай хүсэлтээ гаргасан тул прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өчигдөр /2019.12.13/ хянан хэлэлцээд Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өвгөн
өвгөн
2019-12-14 15:25

Энэ арай дэндэж бна. Ямар олон төриин хулгайч, авлигачид, гэмт хэрэгтнүүд хөөн хэлэлцэх гдэгээр ял завшиж бнаа. Энгиин иргэн ингээд суллагдаж бсан түүх бна уу? Ингэх л бсан юм бл хууль гаргаж, бат�##�ж солиорч, попорч суух хэрэг юү бнаа..Ална даа та нарыг..

Зочин
Зочин
2019-12-15 23:35
Reply to  өвгөн

Хэнийг буруутгаж байна вэ Та? Суллагдсан хэрэгнийг үү, хөөн хэлэлцэх хугацаа гэгчийг бат�##�сан МАН -ын 65-ыг уу? Тийм хууль бат�##�чихсан юм суллаж тавихгүй яах юм бэ. Монголчууд яах ч үгүй. Манай даргын зэб л гэнэ. Манай намын зэб.

Зочин
Зочин
2019-12-14 15:44
Reply to  өвгөн

.

Иргэн
Иргэн
2019-12-14 16:11

Ёр нь их хэмжээний мөнгө хулгайлсан хүний хэргийг яахаараа ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСЛАА гэж хаадаг байна.Тэр нь тэрбумаар шүү.Ийм хууль бат�##�ж сонгуульдаа мөнгө босгож тэр бумаар нь ичихгүй хусч байхад манай улсын эдийн засаг санхүү яаж өөдлөх бэ дээ.Иймд ирэх сонгуульд сонгогчид минь сан�##�аа өгөхдөө сайн бодоорой доо.Хэлэх үг �##�га.

Зочин
Зочин
2019-12-15 23:52
Reply to  Иргэн

Юу яахаараа гэж? Тийм хуультай юм шүүх суллахгүй яах юм бэ.

Зочин
Зочин
2019-12-15 23:40
Reply to  Иргэн

Бодохгүй ээ, ирэх сонгуулиар тэр хуулийг бат�##�сан 65-ыг бүгдийг нь биш гэхэд ихэнхийг нь сонгоноо. Манай намын зөв юм чинь тэгэхгүй яах юм бэ.

Иргэд
Иргэд
2019-12-14 17:16

Арай ч дэндэж байна даа .Тэрбум тэрбумаар нь хулгайлчихаад гэртээ амар ч хэвтэж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан одоо авилга болон төрөөс хулгайлсан мөнгөө зугаа цэнгэл дээ зарцуул гээд шүүх нь хулгайлсан мөнгөөр шагнаад явуулчих юм . Энэ төрд чинь эрүүл саруул ухаантай хүмүүс байна уу ? Монголын хойч ирээдүй болсон з�##�уучууд , эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсээ арай дэндсэн хөөн хэлэлцэх хугацаа гэсэн хуулийг тэмцэж үгүй хиймээр байна .

Зочин
Зочин
2019-12-15 23:49
Reply to  Иргэд

Тэр за�##�тыг чинь эсэргүүцвэл нам холбогдож намын нэр хүнд унана шүү дээ. Сонгууль дөхөж байхад яаж тийм юм хийж яаж болдог юм бэ. Тэгээд ч тэр за�##�таар суллагдах ёстой хүмүүс суллагдаж гүйцээгүй байгаа байх. Тийм учраас хүлээх байх аа.

Зочин
Зочин
2019-12-15 13:20

Худлаа шударга царайлж, хүргэнээрээ 4 тэрбум завшуулсан Алтанхуяг хулгайчийг 20 оны сонгуулиар худлаа ярианд нь итгээд сонгох бий дээ

Зочин
Зочин
2019-12-15 23:56
Reply to  Зочин

Ерөнхий сайд болоод тэр хүргэнээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болгож байгаад тийм юм болоо биз дээ? Үгүй юү?

Зочин
Зочин
2019-12-15 23:42
Reply to  Зочин

Сонгоноо, Элбэгдоржийг муулж байгаа юм чинь сонголгүй яах вэ.

Холбоотой мэдээ

Back to top button