НИЙГЭМ

Цагдаа өвөө хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулав

Цагдаа өвөө алба хаагчдын гэрээр зочилж, гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсож, амьдрал ахуйтай танилцаж, хүүхэд багачуудад бэлэг гардуулжээ.

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын сэтгэлгээ, албандаа хандах хандлагад эерэг байдлыг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Зөв хэвшил, хандлага-2″ аяны хүрээнд орон нутаг дахь замын цагдаагийн тасаг, хэсгийн дарга удирдлагууд алба хаагчдын ар гэрийн байдалтай танилцах, тусламж дэмжлэг үзүүлэх, эерэг байдлыг төлөвшүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Тухайлбал, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Нямдорж болон ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Нэмэхбаяр нар нь аймгийн Соёлын төвтэй хамтран хүүхдүүдийг баярлуулжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-12-14 10:54

Amjilt husie

Холбоотой мэдээ

Back to top button