УЛС ТӨР

Францаас 57 сая еврогийн зээл 30 жилийн хугацаатай авах төсөл өргөн барьжээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр /2019.12.13/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Санхүүгийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай гурван хуулийн төслийг өргөн барилаа.

  1. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл
    Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр 2017 оноос хойш ажиллажээ.
    Францын Төрийн сангаас 57,985,000 еврогийн зээлийг 30 жилийн хугацаатайгаар, жилийн 0,08 хувийн хүүтэйгээр авахаар төсөлд тусгасан байна. Харин үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөх юм байна. Олон улсын валютын сангийн аргачлалаар тооцвол энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин нь 60,3 хувьтай байгаа нь Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулиар “нэн хөнгөлөлттэй” зээлийн ангилалд хамаарна.
    Уг хуулийн төсөл батлагдсанаар Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник, хэрэгслийг стандартын түвшинд хүргэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед төрийн үйлчилгээг түргэн шуурхай, үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
  2. “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүгийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл
    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын харилцан тохиролцсон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр” нь УИХ-аар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэргэжилтийг дэмжих, Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэсэн.
    Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцжээ.
    Хөтөлбөрийн 3 үе шатанд нийт 33 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс эхний шатанд 9 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Хөтөлбөрийн 2 дахь шатны 10 бодлогын арга хэмжээг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон Монгол Улсын Хөгжлийн банк тус тус хариуцан хэрэгжүүлсэн.
    Уг хөтөлбөрийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилтийг авч байна.
    Санхүүгийн хэлэлцээр, Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хураалдаанаар хэлэлцэн дэмжжээ.
    Хөтөлбөрийн хүрээнд авах 100 сая ам.долларын санхүүжилт нь төсвийн шууд дэмжлэг хэлбэрээр улсын төсөвт орох тул төсөв, санхүүгийн болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг салбарын сайд онцоллоо.
  3. Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
    Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ.
    Унгар Улсын Засгийн газраас олгох уг хүүгүй зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөгдөх юм байна.
    Төсөл батлагдсанаар Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютыг урсгалыг зогсоож, жилд дунджаар 10 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ. Мөн цаашид экспортлох боломжтой болно.
    Ингэснээр манай орны мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилж нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх халдварын эрсдэл буурна. Түүнчлэн хүн амын хүнсний баталгаат байдал хангагдах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг олон эерэг үр дүн гарна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-12-14 15:00

Ирээдүй хойёдоо баахан өр үлдээж дээ.

Zochin
Zochin
2019-12-14 15:34

ene odoo ymar uh guilga guidag oron be gj ylc ornuud gaihaj bg baihaa acar ih alt huurc m#ltai bc 3 cay huntei baij ene ulc orni humuuc yg u hiideg humuuc ve gj bodoh bg baih aa kk

Zochin
Zochin
2019-12-14 15:36

manai ylcin hun am n bugd mungu iddeg baij gj ulc ornuud hardag baih aa

Zochin
Zochin
2019-12-14 16:45

ed nar odoo bolimoor um 30 daraa bid amid baihgui um chin yacan ch yadag n geed zeel tavij bolj bg umuu

Би
Би
2019-12-14 17:15

Гол нь авч болно яаж буцааж төлөхөө яриач

Би
Би
2019-12-14 19:38

Эд нарт ердөө итгэхээ больчижээ

Zoloo
Zoloo
2019-12-14 21:25

Medehgui yum daa ene tendhiin uls ornuudaas baahanl or zeel avaad baihiin omnoh oroo yaya gej baij hezee yaj toloh geed bgaan boldoo

haha
haha
2019-12-14 21:41

Guilgachin s###snvvd shvv odoo boliochee naas or zeelee vr hoich min yaahwee

Иргэн
Иргэн
2019-12-14 21:57

Авахын дон шүгэлсэн гуйлгачин монгол улс болжээ. цагтаа бол өгөх нь илүү байсан юм шүү.

Ичиг ичиг
Ичиг ичиг
2019-12-14 23:35

Өртэй хүн өөдөлдөггүй. Өттэй м�##� тарг�##�даггүй. Өр тавихаа болих болоогүй юү

Зочин
Зочин
2019-12-15 10:14

Ene neg haraal idsen ur shiree odoo bolimoor yumaa urid uridiin ur shiree darj chadahgui ywj baij ahiad l vr hoichdoo baahan ur vldeej bna daa muu s#a nar mungu zeelehgui baij bolmoor l yum mungu zeeleegui oron gej baihgui bolloo odoo arai l dendlee ard irgediig arail doromjilj bna daa????????????

Жаамаа
Жаамаа
2019-12-15 10:22

Зээлийг зориул�##�таар нь бус замаас нь завшихын тулд л зээл аваад байгаад л гол буруу нь байгаа шүү дээ

Зочин
Зочин
2019-12-15 15:55

Зарим сайд нарыг гадаад хүмүүсээр тавьяаа. Монгол гэх сэтгэлтэй улс төрч �##�га

Zochin
Zochin
2019-12-17 13:17

Naad zeelee bolih heregtei .gazrin door uchnuun baylagtai ,m#ltai baij terigee ashiglahgui gadni orond tatvargvi shaham gargaad baij baigaa bizdee .ur hoich ueuud tuluud barahgvi buun ur uldeeh bodlogo yvagdaad bna

xotgor shanaga
xotgor shanaga
2019-12-17 19:15

uursduu bayjaad l xylgailchd

Холбоотой мэдээ

Back to top button