НИЙГЭМ

НӨАТ-ын сугалааны тохирол МАРГААШ явагдана

НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирол маргааш /2019.12.15/ Боловсрол телевизээр орон даяар шууд явагдна. Цахим төлбөрийн баримтыг өнөөдөр 23:59 минутаас өмнө ebarimt.mn баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагналын эзэн 50 сая төгрөг хожих юм байна.

Өмнөх арваннэгдүгээр сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 34462914 дугаартай супер шагналын эзэн тодорч, 90 сая төгрөгийн азтан болсон юм. Нийт цахим татварын системд бүртгүүлсэн 27,209,278 баримт хамрагдсанаас:

  • 10 сая төгрөгийн 4
  • 5 сая төгрөгийн 17
  • 1 сая төгрөгийн 244
  • 100 мянган төгрөгийн 2426
  • 30 мянган төгрөгийн 24424 баримт тохиролд таарч, нийт 26,660 иргэн азтан болсон билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button