Нийгмийн

Буяны ажилд оролцсон 16 хүн хоолны хордлогод оржээ

Энэ сарын 12-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 16 хүн ханджээ. Тэд мөн өдөр V багийн нутаг дэвсгэрт болсон буяны ажилд оролцсон байна.

Хоолны хордлогын улмаас нэг хүн эрчимт эмчилгээний тасагт, 15 хүн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн энэ сарын 13-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт байрлах “Ти ти жи ви коэл” ХХК-ийн хоолны газарт мөн хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тус сумын сум дундын эмнэлэгт 10 ажилтан хэвтэн эмчлүүлж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор хянаж, шуурхай арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдалд хяналт тавьж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button