Энтертайнмент

25 настай найрагчдын дунд шүлгийн номын уралдаан зарлажээ

“Улирал ба Зохиолч” сэтгүүлээс ирэх 2020 онд 25 нас хүрч байгаа яруу найрагчдын дунд шүлгийн анхны номын уралдаан зарлажээ. Уралдаанд оролцох найрагчдын бүтээлийг ирэх гуравдугаар сарын 15-ны хооронд [email protected] хаягаар хүлээн авах юм байна. Оролцогчид төрсний гэрчилгээний хуулбараа хавсаргах шаардлагатай аж.

Яруу найрагчдын ирүүлсэн бүтээлүүдээс нэг л номыг шалгаруулж, хэвлэлтийн зардлыг нь хариуцах юм байна. Мөн “Хавар” цуврлынхаа анхны дугаараар гаргах юм. Найрагчид 9919-9083 гэсэн утасаар холбогдож лавлах боломжтой ажээ.

Тус сэтгүүлийнхэн 25 дахь дугаарынхаа өдөрлөгийг ирэх оны гуравдугаар сарын дундуур хийнэ. Эрдэм шинжилгээний хурал, уншигч редакцийн уулзалт, 25 настнуудынхаа уралдаанд ирсэн номын шалгаруулалтыг хийж, дүнг нь танилцуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button