УЛС ТӨР

У.Хүрэлсүх намынхандаа “Аймаг нэг том тойрог” хувилбарыг дэмжих чиглэл өгчээ

Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдаж энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэх юм. Тэр дундаа УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэх асуудалд улс төрчид гол анхаарлаа хандуулж байгаа билээ.

Энэ асуудлаар дөнгөж сая МАН-ын бүлэг хуралдаж дуусчээ. Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нэг том тойрог” хувилбарыг дэмжих чиглэлийг намынхандаа өгсөн байна.

Яг одоо энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа бөгөөд энэ асуудлыг дахин хэлэлцэж байна. Үүний дараа МАН-ын бүлэг дахин хуралдаж нэгдсэн шийдвэрт хүрнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button