IPO гаргах хэмжээ 1.5-2 тэрбум ам.доллар болж БУУРСАН ч банкуудаа амжилттай сонгожээ

УИХ-аас 2018.06.29-ний өдөр “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73-р тогтоолыг баталсан. Ингэснээр Засгийн газрар Тавантолгойн нүүрсний ордын 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалт татах зөвшөөрлийг УИХ-аас авсан авсан юм.
Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн дэргэд “Эрдэнэс Тавантолгой майнинг” нэртэй хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, IPO гаргах ажлыг хариуцуулаад буй. Тус компани нь Тавантолгойн Зүүнцанхийн уурхайн тусгай зөвшөөрлийг эзэмшилдээ шилжүүлж, IPO босгох ажлаа явуулахаар төлөвлөсөн.
IPO гаргах бэлтгэл ажил нэлээд удаан хугацаанд өрнөж байна. Тавантолгойн ордын хувьцааг Лондон, Лонконгийн хөрөнгийн биржүүдээр дамжуулан, IPO хийх банкууд тодорсон талаар хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас дэлхийд томоохонд тооцогддог нэр бүхий 25 банканд хүсэлт илгээж,“MERRILL LYNCH”, “CREDIT SUISSE”, ЯПОНЫ “NOMURA” гэсэн гурван банк шалгарчээ.
Улмаар энэ чиглэлд хуулийн зөвлөгөө өгөх асуудлаар 20 орчим фирмд хандаж, Английн LINKLATERS хуулийн фирм шалгараад байгаа аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар IPO гаргах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ өмнө нь тодотгож байсан. Гэвч хойшилсоор, 2020 оны гуравдугаар сард Хөрөнгийн биржүүдээр дамжуулан, олон улсад гаргах чиглэл барин ажиллаж байгаа аж.
Хонконгийн улстөрийн тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалж, ажил удааширч байгаа талаарх мэдээллийг эх сурвалж өгч буй. Мөнхүү 1.5-2 тэрбум ам.долларын IPO гаргахаар болж, өмнөх төлөвлөж байсан хэмжээнээс бууруулсан нь анхаарал татаж байна. Салбарын сайд нь энэ талаар “Тодорхой мэдээлэл өгөхгүй боломжгүй” гэсэн хариулт өгөөд байгаа юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.