Ш.Алтантуяагийн амийг хөнөөх даалгаврыг Малайзын хуучин Ерөнхий сайд өгсөн гэв

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргээр шүүгдэж, цаазын ял сонсоод буй цагдаагийн албан тушаалтан Азила Хадри, уг үйлдлийг хийхийг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак даалгасан хэмээн мэдүүлжээ. Үйл явдал өрнөсөн 2006 онд Нажиб Разак тус улсын Ерөнхий сайд болон Батлан хамгаалах яамны сайдын албан тушаалыг хашсан юм. Азила Хадригийн хэлснээр, тэр биеэр уулзаж Ш.Алтантуяаг буудахыг даалгаад, “Гаднаас ирсэн аюултай тагнуул” хэмээн онцолсон гэх.
2009 онд уг хэрэгт холбогдуулан цагдаагийн офицер Азила Хадри, Сирул Азхар Умар гэсэн хоёр хүнийг буруутгаж, цаазын ял оноосон. Тэдний хамт шалгагдсан гуравдагч этгээд болох Абдул Разак Багинда нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар ялаас мултарч, цагаатаж байв.
Харин цаазын ял сонссон хоёр цагдаагийн офицер, энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрийг дахин шалгаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн билээ. Уг хүсэлтийн талаарх мэдээлэл олон нийтэд ил гараагүй, нууц байдалд байхад нь Malaysiakini агентлаг дэлгэсэн гэдгийг хэвлэлүүд онцолж буй. Азила Хадри нар уг хүсэлтдээ Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Раказт холбогдох зүйлсийг мэдүүлсэн байна. Үүнд, тэрбээр өөрийнх нь амь насанд заналхийлж буй Куалалумпурт суугаа гадаадын тагнуул эмэгтэйн амийг хөнөөж, цогцосыг нь үгүй хийх, үүнийгээ маш чанд нууцлал дор гүйцэтгэх даалгаврыг өгсөн гэжээ. Ингээд цагдаагийн албаны зэвсгийн агуулгаас тэсрэх бодисоор хангаж байсан гэх.
Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын хувьд Ш.Алтантуяагийн хэрэгт өөрийгөө холбоогүй хэмээн мэдүүлээд байгаа.
Ш.Алтантуяагийн гэр бүлийн зүгээс нэг тийш бололгүй 13 жилийн нүүрийг үзсэн уг хэргийг шийдэж өгөхийг хүсэж, Малайзын засгийн газарт захидал бичсэн удаатай.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайран сайхан үзэгслэнтэй Монгол эмэгтэй. Монгол охидууд эмэгтэйчүүд харийн мөнгөтэй эрчүүдийг дөгаж өнгө мөнгөнд хууртаж навсаганаад байвал ийм л хувь тавилан хүлээнэ гэдгийг ухаараасай.
Солиороо мэргэжлийн хэлмэрчээр ажилласн гж бн. Нууц хргийн грч тул эр хүн байсн чн алгдх л байсн
Mongol er huntei suugaad bas aluulaad huchirhiileld urtuj amidarch baigaa emegteichuud mash ih bgaa. Teriig yu gej tailbarlah gej bna.
Өөрөөсөө ичнэ үү
Аав нь мундаг хүн юмаа.Ийм олон жил болоход хэрэг хуучирсангүй Монголд бол жинхэнэ алуурчин олдохгүй дээ.
Manaid bol heen helelzeh hugatcaa duussan shu dee tegeed j gadnii ornii manai tom darga uureg egsen bol
har sarnai Maadaigiin ehner shuu dee.dundaas ni garsan gants huu ni ovoo emee deer ni bdag yum gesen avgai aav eej deer ni harin Maadai oor ehner huuhedtei bolsom bogood ergej ene sevruu yrihiig husdeggui yum grsen
Yun zahidal bichsen udaatai gej. Aav ni 13 jil buhnee baran temtcej baigaa gesen. Eej ni udiig hurtel setgelin shanalaltai. Yostoi uhtel ur haram zutgej baigaa buurluud. Daanch manai turuus irgenee geh joohon demjlegch baihguim daa. Hurdan shiidegdeed ejii aav 2 ii ni amraagad uguusei burhan mini.
Ene emegrei yunaas bolj tagnuul gej sejiglegdsiin boloo? Setguulch bsn gsn yg malaizad ymar hergeer ochood ingej ami nasaa aldchihavdaa ????????